Зохиогч: Admin

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар  37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 88.9 хувийн биелэлттэй байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж  ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг онцоллоо. Мөн шуурхай зөвлөгөөнд “Бохир усны…

Дэлгэрэнгүй

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “Баян” хэмээх Базарааг баривчилсан нь эрх баригчдын дотоод зөрчлийг харуулсан явдал боллоо гэв. Тэрбээр “Бизнес эрхлэгчдийг баривчилсан нь тавилттай жүжиг болж байна. Нэгдүгээрт, энэ нам дангаараа засагласан үед ямар нэгэн үйл явцыг дандаа сөрөг хүчний эсрэг болгож харагдуулах улстөрийн зорилготой баривчлагаануудыг сүр дуулиантай зохион байгуулдаг. Н.Энхбаяр даргыг барих үед ч, “баян” Базараа гэдэг хүнийг барих үед ч бүр нэг зохион байгуулалттай ажиллалаа. Тэр Базарааг АН-ыг, бас Үндэсний эвсэлийг санхүүжүүлсэн гэж ярьж байна. Хоорондоо огт холбоогүй хүмүүсийг санхүүжүүлж байна гэж зарлаж байгаа нь эрх барьж байгаа намын хувьд дотоод том зөрчилтэй байгаа…

Дэлгэрэнгүй

“Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн тухай улс даяар шуугиж байна. Баруун зүүнээрээ хуваагдаад завсар зайгүй ярьцгааж байна. Үзэл бодол, өнгө мөнгөний ялгаа нь ус тос хоёр шиг зааглагдаж, угаасаа монголчууд эвлэж нийлэхээсээ өнгөрсөн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Өнгөрсөн 30 жилийн лай ланчиг барагдахааргүй их хураагджээ. Худал хуурмагийн хар манан тэнгэр бүрхэн харанхуйлж, үнэний гэгээн наран үүлэн чөлөөний завсраар ёлтойх төдий болсон билээ. Энэ бүхний бурууг улс төрийн намууд бие биедээ тохох гэж оролдох тусам хар цагаанаараа улам ялгарч байна. Зоригийн хэргийн эзэн анхнаасаа л тодорхой байсан. Эрдэнэтийн луйврийн эзэн ч бас тодорхой байсан. Хууль шүүхийнхнийг гартаа оруулж, гав гинжний түлхүүрийг гартаа оруулсан…

Дэлгэрэнгүй

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Мөн цасан болон шороон шуургатай байна. Цаашлаад 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар энэ байдал үргэлжилнэ. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр, зарим үед секундэд 24 метр…

Дэлгэрэнгүй

“Парис 2024” чөлөөт бөхийн Олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо боллоо. Тэмцээнд манай улсын эрэгтэй 6, эмэгтэй 4 тамирчин ур чадвараа сорьсноос П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ хүртлээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль авснаар Олимпын эрхээ аваад байсан билээ. Ингэснээр Парисын Олимпын чөлөөт бөхийн төрөлд Монголын 5 тамирчны эрх баталгаажив. Манай чөлөөт бөхийн баг тамирчид ирэх 5 дугаар сард Туркийн нийслэл Станбул хотноо Олимпын эрхээ хүртэх хамгийн сүүлчийн тэмцээндээ ур чадвараа сорих болно. Дашрамд дурдахад Монголын баг тамирчид одоогоор 6 спортын төрөлд Олимпын 13 эрх хүртээд байна. Монголын…

Дэлгэрэнгүй

Б.Булганы ярилцлага Э.Бат-Үүл рүү хатуухан чиглэсэн. Энэ нь Улсын баатарын таалалд нийцсэнгүй. Э.Бат-Үүл “Сталин, өөрийгөө Лениний залгамжлагч гэж харуулахын тулд Крупскаяг хамтрагчаа болгон хажуудаа авч явдаг байсныг дууриалган Чойбалсан Янжмааг бас ингэдэг байв. Х.Баттулга Булганыг мөн тэгэхнээ! Булганы, тавилттай ярилцлагаас,ямар их Зөвлөлт Оросын улстөрийн технологи харагдав аа?! Новшийн путлерүүд!” хэмээн уур бухимдлаа барьж ядан “тэсрэв”. Тэрбээр Б.Булганы байр суурийг Х.Баттулга болон Оростой  холбов. Х.Баттулгын цаана заавал Оросын ашиг сонирхол байдаг гэдэг хардлага нь бүр итгэл үнэмшил болтлоо гүнзгий шатанд орсон бололтой юм. Түүнээс бус “Э.Бат-Үүл 30 жилд юу хийсэн юм бэ? Оросыг муулж, хөшөө буулгахаас өөр юу ч хийгээгүй” гэсэн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр өмчлөлийн асуудлаар “Хэрлэн” төвд ажиллаж, тус төвийн 51 хувийг эзэмшдэг удирдлагуудтай уулзсан юм. Дүүргийн төвд байрлалтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй “Хишиг-Уул” ХК нь нийслэлд ноогдол ашиг өгдөггүй, хувьцаа эзэмшигчдээ хуралдуулдаггүй, баримт бичгийн материалаа нуун дарагдуулдаг юм. Тодруулбал, тус байгууламж нь  1984 онд ашиглалтад орсон бөгөөд 1986 оноос “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг байгуулсан. 1993 онд “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг Худалдааны төвийн хамт төрийн өмч давамгайлсан худалдаа, үйлчилгээний “Хишиг-Уул” Хувьцаат компани болгон шинэчлэн байгуулсан юм.  “Хишиг-Уул” ХК-ийн…

Дэлгэрэнгүй

“Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 36х12 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 05:32 цагт ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллалаа. Алба хаагчид галын тархалтыг 06:08 цагт зогсоож, 08:50 цагт бүрэн унтраалаа” гэж ОБЕГ мэдээлэв. Гал гарсны дараа очиж унтраах биш ээ, галын аюул гаргахгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил зохиомоор байна! Зөвлөмж өгч, хяналт шалгалт хийхгүй бол энд…

Дэлгэрэнгүй

С.Зориг агсаны эхнэр Б.Булган 26 жилийн дараа анх удаагаа ярилцлага өглөө. С.Зориг агсаны эхнэр Б.Булган 26 жилийн дараа анх удаагаа ярилцлага өглөө. “Би гэрчийнхээ хувьд Содномдаржаа,Чимгээ нарын шүүх хуралд оролцох хүсэлт тавьсан боловч оролцуулаагүй” гэж Б.Булган ярив. Энэ хүмүүс биш гэж гэрчлэх байсан гэнэ. Тэрбээр мөн “Энэ хэргийг хэнд ч хамаагүй тохоод хаах сонирхол байгаад байсан. Элбэгдорж гэдэг хүнийг төрийн толгойд гарах бүр би шоронд ордог байсан” гэлээ. Мөн “Надаас болон миний хүүхдийн толгойноос нэг ширхэг үс унавал захиалагч нь Ц.Элбэгдорж, Б.Хурц нар шүү” гэж анхааруулах мэт хэлэв. Э.Бат-Үүл бол 30 жил Оросыг муулж, хөшөө буулгахаас өөр юу ч хийгээгүй,…

Дэлгэрэнгүй

Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх аюул байхгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Гал түймэр, гамшгийн удирдлагын газраас пүрэв гарагт мэдээлснээр, Эхимэ мужид зургаа, хөрш зэргэлдээх Кочи мужид нэг, Кюшү арлын Ойта хотод хоёр хүн гэртээ унаж бэртсэн аж гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй