Зохиогч: Admin

Умард Солонгос улс тэнгисийн цэргийн хүчнээ бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “тактикийн цөмийн цохилт өгөх чадалтай анхны шумбагч онгоц” үзүүлсэн тухай тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг баасан гарагт мэдээлэв. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун лхагва гарагт болсон шумбагч онгоцыг үзүүлэх ёслолд оролцсон байна. Тэрбээр ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Усан дорх болон газар дээрх цэргийн хүчний орчин үеийн шинэлэг байдлыг тасралтгүй сайжруулах, ирээдүйд Тэнгисийн цэргийн хүчний цөмийн зэвсэглэлийг сайжруулах стратеги, тактикийн төлөвлөгөөг” онцлон тэмдэглэжээ. Пүрэв гарагт Ким Жөн Ун шумбагч онгоцыг туршилтын аялалд бэлтгэж байх үед нь шалгасан байна. 841 дугаартай шумбагч онгоцыг Умард Солонгосын баатар Ким Кун Окийн нэрээр нэрлэжээ. Ким Жөн Уны хэлснээр, уг шумбагч онгоц нь Умард Солонгосын “Тэнгисийн цэргийн хүчний усан дорх довтолгооны үндсэн хэрэгслийн нэг”-ийн хувиар байлдааны үүрэг гүйцэтгэх ажээ. Шумбагч онгоцыг Солонгосын хойг болон Японы хоорондох усан орон зайд эргүүл хийх флотын зэвсэглэлд шилжүүлэх бололтой. Шинэ шумбагч…

Дэлгэрэнгүй

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээ эрхлэгч болон мэргэжлийн байгууллагууд, хэрэглэгчиддээ хандан зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүллээ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автомашинаас татгалзаж цахилгаан скүүтерийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэдий ч хэрэглэгчдийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй, ачаа тээвэрлэх, сундлах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй болон насанд хүрээгүй хүүхдүүд хэрэглэж байгаа нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирхуйц эрсдлийг бий болгож байгаа тул холбогдох байгууллага, хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүлээд байна. Энэхүү зөвлөмжид цахилгаан скүүтэрийн түрээсийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, даатгалд хамруулах, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг өнөөдөр /2023.09.08/ жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан эрхэмсэг ноён Сайсумпон Фумвихан хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.   Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан. Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг. Харин тус хязгаарлалтад дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, албан ажлын, “тулгуур эрхний бэрхшээлтэй хүн” гэх таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгсэл, хүүхэд зохион байгуулалттай тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаардаггүй. Тэгвэл…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр ( 2023.09.07 ) хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан болон дагалдан яваа төлөөлөгчдийг  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын “Хүндэт зочны танхим”-д Улсын Их Хурлын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар угтан авч, мэндчилэв. Энэхүү айлчлал нь Лаос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 11 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ жарны эхлэл болж буйгаараа онцлог юм. Түүнчлэн Монгол…

Дэлгэрэнгүй

Зүүн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, ЭМДҮЗ-өөс шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох хууль, тогтоомжийг танилцуулах сургалт Хэнтий аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сургалтаар Сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ түүний шалгуур, цахим системийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд зүүн бүсийн аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлэх тусламж үйлчилгээний тариф хэрхэн нэмэгдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолын хүрээнд алслагдсан сум тосгоны эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутагт үзүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлсэн бөгөөд Зүүн бүсийн аймгийн эрүүл мэндийн…

Дэлгэрэнгүй

Бид тэртээ 1992 онд батлагдсан шинэ ардчилсан Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” хэмээн тунхаглаж билээ. Тэрхүү уухайн дуутай хамт мэндэлсэн хүүхэд эдүгээ 60-ын талыг наслаад байна. Гэтэл нөгөө хүнээ гэсэн энэрэнгүй, шударга нийгмийн сүүдэр нь ч алга гэхэд хатуудахгүй нь. Нийслэлийн захын хорооллын байтугай хотын төвийн хүнсний дэлгүүрүүдийн орлогыг мөнгө биш иргэний үнэмлэх, эсвэл тэтгэврийн дэвтэр хэдийнэ орлодог болж, бүтэн талхыг дөрөв хуваасны нэг, гурванхан ширхэг төмсөөр голоо зогоодог айлын тоо өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уралдан нэмэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлж эхэлснээс хойш олон жил өнгөрчээ.  Мөнгө төгрөгний боломжгүйгээс шаардлагатай эм, тарилгаа авч чаддаггүй, Эрүүл мэндийн даатгал төлөх…

Дэлгэрэнгүй

Хэн ч юм, “Авлигал хороолол” гээд нэрлэчихсэн “Aqua Garden” хотхоны талаар улиг болтол ярьцгааж байна, бид. “…Наадмын өмнөх үерээр “Авлигал хороолол”-ын барилгын талбай нь Дунд голын урсацыг хаасан” гээд Онцгой комиссынхон “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж, тэр гольдролоор усыг нь урсгасан. Тэрийг бүгдээрээ харсан шүү дээ. Дээрээс нь “Эм энд жи констракшн”-ынхан өнгөрсөн 15, 16 жилийн хугацаанд “Авлигал хороолол”-ынхоо газрыг эзэмшиж ирсэн түүх нь их хачин.  Хэдэн удаа цуцлуулсан. Цуцлах бүрт нь шүүхэддэг. Тэгээд сэргээлгэдэг. Яахав, эрхэм шүүгч “…Байгаа нотлох баримт, үйлчилж буй хуулийн хүрээнд итгэл үнэмшлээрээ шийдсэн” гэж хэлнэ. “Авлигал хороолол”-ын газрыг хамгийн сүүлд сэргээж, Ж.Батбаясгалангийн…

Дэлгэрэнгүй

НҮБ, Эдийн засаг, хөгжлийн яамны хамтран зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган” яг одоо Шангрила зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Чуулганд Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлбаатар оролцож, хэлсэн үгэндээ Монголын Улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирч, экспортод гаргах түүхий эдийн нэр төрөл нэмэгдэж байгааг онцлов. НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тапан Мишра хэлсэн үгэндээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэв. Чуулганд Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцож байна. Мөн түүнчлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа…

Дэлгэрэнгүй

2019 онд өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгээр Эстони улсад айлчилж Эстонийн И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг батлан гаргаж Хур болон Дан системийн шинэчлэл хийгдэж И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэгдэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5 Ш ажиллагааны “Шил” ажиллагааны үр дүнд “Нийтийн…

Дэлгэрэнгүй