НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ. 48 дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Беларус Улсаас хөдөө аж ахуй, хүнс, барилга, эрүүл мэнд, хөнгөн үйлдвэрлэлийн 60 гаруй аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэлийн 30 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Тус үзэсгэлэнгийн үеэр Монгол-Орос, Монгол-Беларусь, Монгол-Хятад бизнес уулзалтууд болох бөгөөд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэл бий болгох, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, экспортын…
Зохиогч: Admin
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах махны чиглэлийн тахианы аж ахуйн “Баялаг тахиа” ХХК-д ажиллав. Тус компани нь “Махны чиглэлийн тахианы аж ахуйн цогцолбор”-ын төслийг 2022 онд эхлүүлж, 2023 оны 06 дугаар сард иж бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд жилд 50-60 сая ам долларыг импортод зарцуулж, 22.5 мянган тн тахианы махыг авдаг. Дотоодын аж ахуйн нэгжүүд жилийн хэрэгцээний 2-3 хувийг хангаж байсан юм. Харин тус үйлдвэр нь сард АНУ-ын “Ross-308”…
Хот бонд гаргахаар болсон. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлээд 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргана. “…Энэ мөнгөөр хөгжлийн тодорхой хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ” гэсэн. Тиймээс СЗХ-ноос 2023 оны есдүгээр сарын 1-ний 427 дугаар тогтоолоор уг зөвшөөрлийг олгосон байдаг. Тэгвэл бонд гаргах чимээ гармагц Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оны наймдугаар сарын 9-нд НИТХ-ын ээлжит бус хуралдаан дээр “…Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад заруулах 177.5 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Хятадаас 115 мянган тонн хагас коксын түлшийг импортолно. Түүгээр 2023 оны арванхоёрдугаар…
БНАСАУ цөмийн зэвсгийн талаарх бодлогоо баталгаажуулан бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр мэдээллээ. Мягмар, лхагва гарагт хуралдсан 14 дэх удаагийн сонгуулийн Ардын дээд хурлын есдүгээр чуулганаар “БНАСАУ-ын социалист Үндсэн хуулийн хэд хэдэн агуулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, БНАСАУ-ын цөмийн зэвсгийг хөгжүүлэх бодлогыг Үндсэн хуулиар баталгаажууллаа гэж KCNA агентлаг мэдээлжээ. “БНАСАУ нь хариуцлагатай цөмийн гүрний хувьд улс орны оршин тогтнох, хөгжих эрхийг баталгаажуулах, дайныг таслан зогсоох, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор цөмийн зэвсгийг эрчимтэй хөгжүүлж байна” гэж тус агентлагийн мэдээнд дурджээ. Түүнчлэн тус улсын удирдагч…
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “УБ хотын газар олголт, хот төлөвлөлтийг бодохоор гомдмоор, бачуурмаар. Үр хүүхэд, ирээдүй минь үлдэж амьдрах хот. Хайр найргүй, баруун солгойгүй зарсан. Зүү шигдэх зайгүй болтол нь чигжсэн бетонон ширэнгэ. Ийм л хотод бид амьдарч байна. Даанч харамсалтай. Хотынхоо газрыг зарж дуусаад Дархан цаазат Богд уулаа зарсан. Хотхон босгоогүй, ухаж сэндийчээгүй ам гэж энэ ууланд алга. Даанч сайхан Хан уулыг минь сэглээд үлдээлээ. Хэзээ, хэн гэдэг дарга хэчнээн газар олгосон тухай мэдээлэл ил болсон…” хэмээн үнэнийг хэлэн бачимдсан. Үнэндээ нийслэл хот төлөвлөлтгүй орон сууцнуудаар дүүрсэн нь хэний ч нүдэнд ил. Орцноос гараад л бөөн эрсдэл…
“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц: -Их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна. Халаалтын 596, халуун усны 1706 метр урт шугам солихоос халаалтын шугамын гүйцэтгэл 63, халуун усны шугамын гүйцэтгэл 38 хувьтай байгаа. Эдгээрийг айл өрхүүд өөрсдөө хөрөнгөө гаргаж солих учраас гүйцэтгэл хангалтгүй байна. Мөн явган хүний зам дээрх худгийн түвшнийг тааруулах ажил бүрэн дууссан. Өнгөрсөн жил Энхтайваны гүүрний хажуу талд хагарсан 300-гийн шугам энэ жил мөн хагарсан. Гэмтэл их гарч байгаа учраас зураг төсөв хийж, шинэчлэх шаардлагатай байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тус газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир танилцуулав. Тэрбээр “Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 76 хувьтай байна. Парк шинэчлэлийн буюу нөхөн хангалт төрийн хоёр аж ахуйн нэгж дээр 52 хувьтай байгаа. Есдүгээр сарын 26-ны байдлаар 80 дизель автобус шинээр орж ирсэн. Манай салбарын хувьд нийтийн тээврийн хувийн хэвшлийн баазууд бэлтгэл ажлаа хангачихсан. Есдүгээр сарын 15-наас нийтийн тээвэр өвлийн хуваарьт шилжээд байна. Зуны цагтаа гаралтаа хасаад хэмнэлт хийсэн бөгөөд уг хэмнэсэн мөнгөө…
Эмийн ургамал тариалж, монголчуудад том тус хүргэж байгаа нэгэн эмэгтэйн талаар Чингэлтэй дүүргийн ахмадын хороо мэдээлэл өгч, уулзахыг хүсэв. Тэр бол Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Галягийн Гантогтох. -Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу? -Би 1992 онд МУИС-ийн Биологийн ангийг төгссөн. 1993-2005 онд тухайн үеийн Ардын эмнэлгийн хүрээлэн, одооны Уламжлалт анагаах ухааны шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацид эмийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээний ажилтнаар 14 жил ажилласан. Энэ хугацаанд эмийн ургамлын туршилт, судалгааны талбайг Булганы Дашинчилэн сумын Мялангийн голын дэнжид 3 га газарт байгуулж билээ. 2005-2016 он хүртэл Монос группын Эм судлалын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Энэ хугацаандаа 3…
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргаж, өөрийгөө нүүрсний хулгайд ямар ч холбоогүй гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, орд газрууд, төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйдүүлэн авсан болон нүүрсний бүлэг хулгайч нарын луйврын схемийг задлан нураах тусам гэмт бүлэглэлүүд бачимдан хорсож, өнөөх башир муу арга мэхээ ашиглаж байна. Монголчуудын илүү боломж, ирээдүйг хулгайлаад оргон зайлсан нэгэн этгээдийн гар хөлүүд доллараар төлбөр төлж, гүтгэлэг захиалсан байна. Гэмт бүлэглэлүүд ард түмний өмнө гишгэх газар, хийх нүүргүй болсон тул гүтгэлэг гүжирдлэг нь хил хязгаараас хэтрэн хальж, гадаадын…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож, тус аймагт баригдаж байгаа 10МВт нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд, Дундговь, Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн нээлтэд оролцсон. Өнөөдөр Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ийм төв байгуулахаар зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг төрд оруулж, иргэдээ дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд нээлтийн үеэр илэрхийллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй эдгээр хөгжлийн төвүүдийг байгуулснаар орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд,…