“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц: -Их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна. Халаалтын 596, халуун усны 1706 метр урт шугам солихоос халаалтын шугамын гүйцэтгэл 63, халуун усны шугамын гүйцэтгэл 38 хувьтай байгаа. Эдгээрийг айл өрхүүд өөрсдөө хөрөнгөө гаргаж солих учраас гүйцэтгэл хангалтгүй байна. Мөн явган хүний зам дээрх худгийн түвшнийг тааруулах ажил бүрэн дууссан. Өнгөрсөн жил Энхтайваны гүүрний хажуу талд хагарсан 300-гийн шугам энэ жил мөн хагарсан. Гэмтэл их гарч байгаа учраас зураг төсөв хийж, шинэчлэх шаардлагатай байна.
Зохиогч: Admin
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тус газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир танилцуулав. Тэрбээр “Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 76 хувьтай байна. Парк шинэчлэлийн буюу нөхөн хангалт төрийн хоёр аж ахуйн нэгж дээр 52 хувьтай байгаа. Есдүгээр сарын 26-ны байдлаар 80 дизель автобус шинээр орж ирсэн. Манай салбарын хувьд нийтийн тээврийн хувийн хэвшлийн баазууд бэлтгэл ажлаа хангачихсан. Есдүгээр сарын 15-наас нийтийн тээвэр өвлийн хуваарьт шилжээд байна. Зуны цагтаа гаралтаа хасаад хэмнэлт хийсэн бөгөөд уг хэмнэсэн мөнгөө…
Эмийн ургамал тариалж, монголчуудад том тус хүргэж байгаа нэгэн эмэгтэйн талаар Чингэлтэй дүүргийн ахмадын хороо мэдээлэл өгч, уулзахыг хүсэв. Тэр бол Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Галягийн Гантогтох. -Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу? -Би 1992 онд МУИС-ийн Биологийн ангийг төгссөн. 1993-2005 онд тухайн үеийн Ардын эмнэлгийн хүрээлэн, одооны Уламжлалт анагаах ухааны шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацид эмийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээний ажилтнаар 14 жил ажилласан. Энэ хугацаанд эмийн ургамлын туршилт, судалгааны талбайг Булганы Дашинчилэн сумын Мялангийн голын дэнжид 3 га газарт байгуулж билээ. 2005-2016 он хүртэл Монос группын Эм судлалын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Энэ хугацаандаа 3…
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргаж, өөрийгөө нүүрсний хулгайд ямар ч холбоогүй гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, орд газрууд, төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйдүүлэн авсан болон нүүрсний бүлэг хулгайч нарын луйврын схемийг задлан нураах тусам гэмт бүлэглэлүүд бачимдан хорсож, өнөөх башир муу арга мэхээ ашиглаж байна. Монголчуудын илүү боломж, ирээдүйг хулгайлаад оргон зайлсан нэгэн этгээдийн гар хөлүүд доллараар төлбөр төлж, гүтгэлэг захиалсан байна. Гэмт бүлэглэлүүд ард түмний өмнө гишгэх газар, хийх нүүргүй болсон тул гүтгэлэг гүжирдлэг нь хил хязгаараас хэтрэн хальж, гадаадын…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож, тус аймагт баригдаж байгаа 10МВт нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд, Дундговь, Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн нээлтэд оролцсон. Өнөөдөр Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ийм төв байгуулахаар зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг төрд оруулж, иргэдээ дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд нээлтийн үеэр илэрхийллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй эдгээр хөгжлийн төвүүдийг байгуулснаар орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд,…
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ. М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. Мөн тус хурлаар аймгийн хурц арслан…
Эдүгээ 75 настай Хувборын Сүрэнжав гуай бол Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны алдар хүндтэй ахмадуудын нэг. Биднийг гэрийнхээ үүдэнд тосч аваад халуун дотноор амар мэндийн үг солилоо. Бусдад ихэд хүндэтгэлтэй ханддаг хүн гэдэг нь энэ л хандлагаас нь шууд мэдрэгдсэн юм. “Таныг угийн бичиг бичсэн. Бичих бичихдээ шүлэглэсэн хэлбэрээр бичсэн гэж сонсоод сонирхол төрсөн шүү” гэвэл өвгөн “За би сонирхуулая гээд бурхан дээрээ залсан судар хэлбэртэй хоёр ном авчирлаа. Бидний яриа үүгээр эхлэв. -Судар хэлбэртэй угийн бичгийн би хувьдаа хараагүй. Бас ургийн номыг шүлэглэж бичсэн хүн ховор. Та яагаад ийм агуулга, хэлбэрийг сонгосон бэ? -Удам судраа судлаад үзэхээр би тайж…
Өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор дөрвөн хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөхийг зөвлөж байна. Мөн угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ. /ЦЕГ/
60 нэлээд хэвийсэн насны эмэгтэй 6-14 орчим насны хоёр хүүг дагуулан алхана. Алхаа гишгээ, авир аашийг нь харвал эмгэн шаггүй халамцсан бололтой. Явж байгаад гуйвж дайвна. Шүлсээ хаяна. Гэтэл нэг хүү нь “Эмээ та зам руу уналаа ш дээ” гэвэл эмгэн “Яадаг юм. Архи уусан хүн л байгаа биз” хэмээн агсалзана. Тэр хүнд эрэгтэй хүүхдүүдэд ямар буруу үлгэр дууриал үзүүлж байгаагаа ойлгох сөхөө даанч алга. Хожмын өдөр ач, зээ нь архи уугаад ороод ирвэл юу гэж хэлэх бол? “Орцонд хүмүүс яанга чанга яриад байхаар нь гараад ирсэн чинь дунд сургуулийн насны эр, эм хүүхдүүд шилтэй архи тойруулаад ууж байсан” гэж…
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп банкууд болон даатгалын компаниудад өөрийн хөрөнгийн талаар удаа дараа худал ташаа мэдээлэл өгч байсныг Нью-Йорк муж улсын шүүгч тогтоожээ. Д.Трамп, түүний хоёр хүү болон “The Trump Organization” компанийг буруутгасан иргэний хэргийн нэхэмжлэлийг 2022 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн юм. “Энд байгаа баримт бичигт шүүгдэгчдийн /хэрэг хариуцагчдын/ бизнестээ ашигласан хөрөнгийн хуурамч үнэлгээг тодорхой тусгасан байна” гэж шүүгч дүгнэжээ. Мужийн прокурор Летициа Жэймсийн хэлснээр, шүүгдэгчид 2011-2021 оны хооронд банкны зээл, даатгалын хэлцлийн нөхцөлийг сайжруулах, бага татвар төлөхийн тулд хуурамч бүртгэл, санхүүгийн тайлан гаргасан гэж мэдэгджээ. Тэд хөрөнгийнхөө үнэлгээг 2.23 тэрбумаас 3.6 тэрбум доллар хүртэл өсгөж байжээ. Тухайлбал, Флорида дахь Мар-а-Лагогийн үл хөдлөх хөрөнгө, Манхэттэн дэх Трамп цамхагийн орон сууц, гольфын талбай, хэд хэдэн оффисын барилгын үнэлгээг хэт хөөргөдөн мэдүүлсэн аж. Харин Д.Трампын өмгөөлөгчид мэдэгдэхдээ…