Гэр хорооллын айл өрхийн цахилгааныг 21-06 цагийн хооронд тэглэдэг болсоор хэдэн жилийн ард оржээ. Шөнийн цагаар гал бүү түл, цахилгаан халаагуур ашигла гэж зөвшөөрч байгаа хэрэг. Харамсалтай нь ийм арга хэмжээ авлаа гээд агаарын бохирдол буурч байгаа шинж байхгүй. Өөрөөр хэлбэл, үр дүн багатай зардал гаргаад байна гэсэн үг. Хамгийн гол нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний хямрал нүүрлэсэн. Үнэнийг ард түмэнд хэлэх цагт болсон” гэж мэдэгдсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо эрчим хүчний хэрэгцээг хангахад хүндрэлтэй болсон гэсэн үг. Улсын зүрх болсон эрчим хүчний салбар хүнээр бол сэхээний орон дээр гарах шахаж байхад байгаа ганц хоёр станцынхаа ачааллыг…
Зохиогч: Admin
Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.10.31) МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзаж, Монгол Улс Европын Холбоо хоорондын харилцаа хамтын ажиллагаа, Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон олон улсын харилцааны асуудлаар оюутнуудтай санал солилцлоо. Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.10.31) МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзаж, Монгол Улс Европын Холбоо хоорондын харилцаа хамтын ажиллагаа, Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон олон улсын харилцааны асуудлаар оюутнуудтай санал солилцлоо. Мөн тэрбээр…
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчдын дунд Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд “Лифтний насжилт, ашиглалтын төлөв байдлын судалгаа”, “Нягтаршил өндөртэй орон сууцны хорооллын стандарт хүртээмжийн судалгаа”, “Газарзүйн мэдээллийн системд суурилсан олон шалгуурт шинжилгээний аргаар үерийн эрсдэлийг тодорхойлох нь” зэрэг илтгэл шилдгээр шалгарсан юм. Мөн “Барилгын салбарын эрх зүйн орчныг сайжруулах” тухай илтгэлд салбарын асуудлаар хууль эрх зүйн хүрээнд тусгагдаагүй зарим асуудлыг хөндөж, судлан гаргасан нь оновчтой байв. Тодруулбал, барилгын захиалагч, гүйцэтгэгчид тавих төрийн хяналтыг хэрхэн сайжруулах…
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 499 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 314 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 185 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 340 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал…
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд 260 оюутан залуус суралцахаар явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг үдэх ёслолд оролцон баяр хүргэж, сурлагын амжилт хүсэн ерөөв. Тэрбээр хэлсэн үгэндээ, алс газар сурахаар явж байгаа оюутан залуус дэлхийн боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв. Мөн гадаад улсад эх орныхоо нэр хүнд,…
АН-ынхны хувьд нэг нэгнээ хардах нь тогтсон жишиг гэхэд болно. 2008 оны сонгуулийн дараа Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, Их эвcлийн хэмээх гоё нэртэй Засгийн газрыг толгойлохоор болж билээ. Мань эр “Ард түмэн хаан сонголт хийлээ. АН МАН-тай эв нэгдэлтэй хамтарч ажиллана” хэмээн уран донгодсон. Энэ цагаас эхлэн түүнийг хардах хүмүүс тус намд бий болсон. 3 дугаар сарын 1 буюу эх орончдын гэх тодотголтой, үнэн хэрэгтээ МАН-ын баярын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан дээр Элбэгээ очоод суучихсан биш уг хардлагыг улам лавшруулж билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Л.Гүндалай “Элбэгдорж чинь МАН-ын гишүүн болчихсон ш дээ” гэж ундуудаж байлаа. Дээд шүүх…
Хотын дарга цас орж эхэлсэнтэй холбогдуулан бэлтгэл ажлаа сайтар хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай бол хувийн аж ахуйн нэгжүүдийг нэмэлтээр оруулж ирэх хэрэгтэйг хэлж байв. Мөн дүүргийн удирдлагууд хийгээд Хот тохижилтын газрын даргаас зам, талбайн цас цэвэрлэх машин, давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа. Сонгинохайрхан дүүргийн хувьд дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 тонн давс нөөцөлсөн. Цас орж эхэлснээс хойш давс, бодис цацагч зургаан техник хэрэгсэлтэй зам дээр ажиллаж байна гэсэн бол Баянзүрх дүүрэг техник хэрэгсэл дутагдалтай, хоёр техник хэрэгтэй байгааг хэлж байв. Сүхбаатар дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит…
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хөгжлийн төлөвлөгөөний тодотгол, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, чиг үүргийн шинжилгээг танилцуулах, Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барьж байгаа компанийн барилга эхлэх зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулж, газар олгох шийдвэр гаргасан хүмүүсийг АТГ-т шалгуулах, Аж ахуйн нэгж, байгууллагуудтай шүүхдэж ялагдсан, мөн шүүхийн маргаантай асуудлуудын мэдээллийг танилцуулах, Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн асалтын хувийг шалгаж танилцуулах, Бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 115 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар…
Аж үйлдвэржсэн орнуудын “Долоогийн бүлэг”-ийн (G7) Худалдааны сайд нар эдийн засгийн дарамт шахалт өсөн нэмэгдэж буйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж, ялангуяа Хятадтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтын хүчин чармайлтаа идэвхжүүлэхээр тохиролцлоо. Осака мужид болсон хоёр өдрийн хуралдааны дараа ням гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд сайд нар “худалдааг хязгаарласан шаардлагагүй арга хэмжээ, тэр дундаа Японы хүнсний бүтээгдэхүүний импортын хязгаарлалтыг нэн даруй цуцлахыг Хятад, Орос улсуудад уриалж байна” гэж мэдэгджээ. 2011 оны газар хөдлөлт, цунамигийн улмаас осолд өртсөн Фүкүшимагийн АЦС-ын цэвэрлэсэн усыг наймдугаар сараас далайд асгаж эхэлсний дараа дээрх хоёр улс Японы далайн бүтээгдэхүүнд импортын хориг тавьсан юм. Японы далайн бүтээгдэхүүн аюултай гэдгийг нотлох баримт байхгүй учраас G7-ын орнууд импортын хязгаарлалтыг цуцлахад чиглэсэн Японы шаардлагыг “өргөнөөр” дэмжлээ гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимура Ясүтоши…