Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон аюулт үзэгдэл, ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр: -Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 11-24-нд объектын гал түймрийн 95, аврах ажиллагааны долоо, нийт 102 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 160 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 12 иргэнийг аварч ажиллалаа. Тус хугацаанд гал түймэрт өртөж есөн иргэн харамсалтайгаар амиа алдсан. 2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1634, аврах ажиллагааны 459, нийт 2093 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 1.9 хувиар…
Зохиогч: Admin
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөний дагуу харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл, бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Гэмт хэрэг, зөрчлийн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд хийсэн мэдээлэлдээ “Өнгөрсөн 14 хоногт 15,549 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 227 нэгжээр буурсан үзүүлэлт. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 176, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 23 нэгжээр тус бүр өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар архины хамааралтай, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ухаангүй гудамжинд унасан, орон гэргүй тэнэмэл 214 иргэнийг “Дөлгөөн минж”, “Шинэ амьдрал ялагч”, “Тэрэм-Уул”, “Нийгмийн хамгааллын тусгай төв” зэрэг долоон төрийн бус байгууллагад хүргэсэн. Сүүлийн 14 хоногт 47 хүнийг дээрх…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж үг хэллээ. Ерөнхий сайд, Эрхэм монголчууд аа, Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн…
Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэнд хууль бусаар зарсан гэх дуулиан нүүрсний сонсголоор түймэр мэт тархаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдэл гаргаж, буруутай этгээдүүдийг шалгаж, хариуцлага тооцохыг үүрэгдсэн билээ. Тэгвэл уг асуудалд холбогдсон гурван хүн буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Энхжаргал, Засаг даргаар ажиллаж байгаа Х.Нэхийт, ИТХ-ын даргаар ажиллаж асан Д.Бадраа нарыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна.
Хоёр үе шаттайгаар нийт есөн өдөр үргэлжилсэн нээлттэй сонсгол өнгөрөгч баасан гарагт өндөрлөсөн. Уг сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан, ажиглагчид болон гэрчүүд оролцжээ. Сонсголд давхардсан тоогоор нийтдээ 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч ирсэн байна. Тэгвэл уг сонсголын дараа “Нүүрсний бүлэглэл”-ийнхэн их хэмжээний төсөв гаргаж, Хянан шалгах түр хороог ахалсан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр руу дайрч эхэлсэн талаар тэрбээр мэдэгджээ. Дээрх бүлэглэлийнхэн гурван тэрбум төгрөгийг төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гаргаж, уг мөнгийг Б.Энхбаярын эсрэг мэдээлэл тараах ажиллагаанд зарцуулж байна гэжээ. zindaa.mn
Долоо хоногийн өмнө болсон Сербийн парламентын болон орон нутгийн сонгуулийг олон улсын ажиглагчид шударга бус болсон гэж үзсэн тул олон мянган хүн сонгуулийг хүчингүй болгохыг шаардан ням гарагт Белград хотын төвд жагсжээ. Сонгуулийн хорооны урьдчилсан дүнгээр өнгөрсөн амралтын өдөр болсон парламентын ээлжит бус сонгуулиар эрх баригч популист Сербийн дэвшилт нам (SNS) нийт сонгогчдын 46.72 хувийн санал авсан байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт олон улсын ажиглагчид мэдээлэхдээ, тус намыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэт давуу эрх олж авсан, Ерөнхийлөгч Александр Вучич нөлөө үзүүлсэн, мөн санал худалдаж авах зэрэг санал хураалтын зөрчил гаргасан гэжээ. Харин А.Вучич сонгууль шударга болсон гэж мэдэгдсэн байна. Ням гарагт орон нутгийн сонгуулийн хороо…
Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 12 сарын 25-ны өдрийн 06:38 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. /ОБЕГ/
Нүүрсний хэргийн сонсгол өчигдөр өндөрлөлөө. Уг сонсголыг тасалдуулах оролдого гарч байсан талаар Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Монгол төрийн хуулийн биелэлттэй холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг ард түмний төлөөллийн байгууллагаас хянан шалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн нь өнөөдрийн Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа юм. Энэ удаагийн хяналт шалгалтаар бид хууль зөрчсөн олон үйл ажиллагааг нотлох баримттай нь иргэд, олон нийтэд ил тод болголоо. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийх зам амар хялбар, дардан байгаагүй. Монгол Улсын засгийн бүх эрх ард…
Нүүрсний хэргийн сонсголд гэрчээр дуудагдсан ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Бидний нөхөд олон жил бугширсан авлига, далд эдийн засаг, үе залгамжилсан улс төр-бизнесийн бүлэглэл, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай, газрын наймаа зэрэг булхай луйврыг илчлэн дэлгэж, эрс хатуу тэмцэж, алхам алхмаар үр дүнд хүрсээр байна. Авлигачид амь тавин шахагдахын хэрээр энэ тэмцлийн галыг атгаж манлайлан оролцогчдыг гүтгэн харлуулж, гутаан доромжилж, хагалан бутаргах замаар нийгмийн анхаарлыг үндсэн сэдвүүдээс төөрөлдүүлэх улс төрийн бохир технологи ашигласаар байна. Миний баримталдаг зарчим, эрхэмлэдэг зорилго, хийж буй ажил, гаргаж буй шийдвэрүүд ямар…