Зохиогч: Admin

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тайлангийн хурлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З. Энхболд нээж, газрын дарга нар тухайн онд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа тайлагнаж,ирэх онд төлөвлөсөн зорилтуудаа танилцууллаа.

Дэлгэрэнгүй

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун зүгт 76 км зайд 12 сарын 30-ны өдрийн 22:08:40 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Өмнө нь Хөвсгөл нуурын эрэг дагуу Хатгал, Ханх тосгоны ойролцоо газар хөдлөлт хэд хэдэн удаа бүртгэгдэж байсан билээ.

Дэлгэрэнгүй

GoMongolia үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр үгийнхээ эхэнд өнгөрч буй 2023 онд манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүрдүүлэн, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлснийг онцлон тэмдэглээд аялал жуулчлалын салбарынханд талархал илэрхийллээ. 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим сая хүнд…

Дэлгэрэнгүй

Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрч, улсын хэмжээнд 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Мөн нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтож, 70 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчидтай уулзаж, холбогдох арга хэмжээ авахаар орон нутагт ажиллаж байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас…

Дэлгэрэнгүй

Нийслэлд цас дахиад орлоо. Өмнө нь орсон цас дагтаршаад халтиргаа гулгааны аюул холдож амжаагүй байна. Ялангуяа авто замын голд мөстсөн байх дур зураг хаа сайгүй. Хөгшин гэлтгүй хүүхэд, залуус хүртэл халтирч унаж, улмаар бэртэж гамтэж байна. Нэг ёсондоо эрсдэл өндөр байна. Харамсалтай нь жолооч нар гарцаар гарч буй хүмүүсийг улам тэвдүүлж, хамаагүй давхих юм. Сандарсан хүн замын голд савж унавал юу болохыг балмад, хүний үнэргүй, хүлээцгүй жолооч нар огт ойлгохгүй, тоохгүй байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Цаг зуурын бэрхшээлтэй үед хүн хүнээ хүндэлж, соёлтой, хүнлэг баймаар байна! Д.Дорж

Дэлгэрэнгүй

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгааныхаа хэмжээг бууруулахаа мэдэгдсэнээр манайд эрчим хүчний хомсдол үүсч, улмаар хязгаарлалтад орж эхэлсэн. Удаа ч үгүй хойд хөрш маань “Энэ удаад өмнө нь өгч байсан цахилгаанаа хасахааргүй боллоо” хэмээсэн. Гэхдээ л байдал эгзэгтэй байгаа учир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайдаа дагуулаад энэ сарын 21-нд ОХУ руу яаралтай мордсон. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр буюу өчигдөр эрхэм сайд бөх үзсэн шиг сууж байгаа харагдсан. Ямар ч байсан томилолтоосоо эргээд ирж. Гэхдээ ажлынхаа үр дүнг яагаад мэдээлдэггүй юм  бэ? Салбарын яамны зүгээс өвлийн улирал дуустал цахилгааны хязаарлалт хэвээр үргэлжлэхийг мэдэгдсэн. Бүх хуваарь гаргачихсан байгаа биз дээ? ОХУ-ын…

Дэлгэрэнгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой өнөөдөр (2023.12.29) тохиож байна. Арвантавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Манжийн ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа хэмжээгүй эрхт хаанаар өргөмжлөн, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан юм. Монгол Улсын Их Хурал анх 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, эл өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгосон бол 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр…

Дэлгэрэнгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан түрүүлж,  Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайханд гардуулж, баяр хүргэв.

Дэлгэрэнгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж хорих 461-р ангид хоригдож буй иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлжээ. Д.Мөнх-Эрдэнийн хувьд  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэх гэмт хэргийг үйлдсэн хэргээр ял эдэлж байгаа юм. Түүний хоригдож буй хорих ангид хүний эрх зөрчигдсөн талаар хэл үг гарч, УИХ-ын дарга өөрийн биеэр очиж Д.Мөнх-Эрдэнэтэй уулзсан билээ.

Дэлгэрэнгүй

Шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобус Улаанбаатар хотод ирж, өнөөдөр Сүхбаатарын талбайд байрлуулан, олон нийтэд нээлттэй үзүүллээ. Тус автобуснуудыг хүлээн авахаас өмнө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад урьдчилсан үзлэгийг хийсэн бөгөөд Улаанбаатар хотод ирсний дараа нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулахаар ажиллаж буй. Үзлэг, оношилгоонд хамрагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгоно. Шинээр ирсэн автобуснуудад цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулах ажлыг гүйцэтгэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах юм. Эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилахаар болжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй