АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп банкууд болон даатгалын компаниудад өөрийн хөрөнгийн талаар удаа дараа худал ташаа мэдээлэл өгч байсныг Нью-Йорк муж улсын шүүгч тогтоожээ. Д.Трамп, түүний хоёр хүү болон “The Trump Organization” компанийг буруутгасан иргэний хэргийн нэхэмжлэлийг 2022 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн юм. “Энд байгаа баримт бичигт шүүгдэгчдийн /хэрэг хариуцагчдын/ бизнестээ ашигласан хөрөнгийн хуурамч үнэлгээг тодорхой тусгасан байна” гэж шүүгч дүгнэжээ. Мужийн прокурор Летициа Жэймсийн хэлснээр, шүүгдэгчид 2011-2021 оны хооронд банкны зээл, даатгалын хэлцлийн нөхцөлийг сайжруулах, бага татвар төлөхийн тулд хуурамч бүртгэл, санхүүгийн тайлан гаргасан гэж мэдэгджээ. Тэд хөрөнгийнхөө үнэлгээг 2.23 тэрбумаас 3.6 тэрбум доллар хүртэл өсгөж байжээ. Тухайлбал, Флорида дахь Мар-а-Лагогийн үл хөдлөх хөрөнгө, Манхэттэн дэх Трамп цамхагийн орон сууц, гольфын талбай, хэд хэдэн оффисын барилгын үнэлгээг хэт хөөргөдөн мэдүүлсэн аж. Харин Д.Трампын өмгөөлөгчид мэдэгдэхдээ…
Зохиогч: Admin
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа. -Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ? -Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон. Өнөө шөнөдөө ялимгүй хур тунадас орж, ойрын тав хоногт агаарын температур шөнөдөө 1 хэм дулаан, өдөртөө 7-10 хэмийн дулаан байна. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй. Харин өнөө шөнөөс эхлэн баруун аймгийн нутгаар буюу Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт их хэмжээний цас орж,…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлахыг даалгалаа “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо. Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил…
Нийтийн тээврээр зорчих үнийг нэмэх асуудал хөндөгдөж эхэллээ. Судалгаагаар 1350 төгрөг болгож байж тус салбарын алдагдал буурах гэнэ. Үнэн хэрэгтээ ингэж нэмлээ гээд алгадал буурах уу? Үгүй л байхгүй юу! Яагаад гэвэл алдагдал үүсэх болсон шалтгаанаа олж тогтоолгүйгээр шууд үнэ нэмэх тухай ярьж байгаа нь туйлын буруу. Нийтийн тээврийн алдагдал жолооч нараас нь эхлэлтэй. Нэг буудлаас 10 хүн суулаа гэхэд 4-6 нь бэлэн мөнгө өгч байна шүү дээ! Автобусны жолооч нар орой буухдаа 100.000-200.000 төгрөг халааслаад буудаг гэх яриа оргүй биш болов уу. Хянагч нэртэй хүмүүсийн зарим нь жолооч нарт хяналт тавих нь бүү хэл хамтардаг нь нууц биш болсон.…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан. Зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Оюутболд, “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн нар мэдээлэл өгөв. Эхний ээлжинд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын сангийн тухай зэрэг…
Скүүтер, дугуйны хэрэглээ хүүхэд, залуусын дунд ихэсч байна. Үүнийг дагаад автозамаас гадна явган хүмүүс, хүүхдүүд осолд өртөх нь нэмэгдэж байгааг албаныхан анхааруулах болсон. Даанч нийгэм ул суурьтай хүлээж авахгүй байна. Өнөөдөр 16.30 цагийн үед Ионсей эмнэлгийн хойд явган хүний зам дээр 20-иод насны залуу 2-3-хан насны орчим хүүхдийг шүргэж унагачихаад Арслантай гүүр уруудаад зугтаав! Хүн чанар алга болжээ! С.Сүрэн
АН-ын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооныхон үүр цайтал хуралдаж тэргүүнээ сонгожээ. Хуралд 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцжээ. Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50,8%-ын саналаар Фортуна Батбаярын охин Жаргалан ялалт байгуулжээ. Тус холбооны тэргүүнд өрсөлдсөн элийрэгч хэмээх Ц.Уянга санал хураалтын өмнөхөн нэрээ татсан юм. С.Сүрэн
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг онцолж, уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч В.В.Путинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Төрийн Думын дарга В.В.Володин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтарсан Комисс ажлаа эхэлсэн нь хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын…
Хавар хичээл тарахдаа зуныхаа даалгаврыг хийгээд ирнээ гээд явсан бяцхан хүүхдүүдээс 30 гаруй нь намар хичээлдээ ирэхгүй, найзуудтайгаа дахин уулзахгүй болжээ. Дэндүү аймшигтай!!! (ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс) Хэдхэн хоногийн өмнө согтуу жолоочийн гайгаар өсвөр насны цэцэг шиг хоёр охин осолд орж, нэг нь харамсалтайгаар амиа алдсан. Энэ талаар хүн толгойтой бүхэн шуугисан ч замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй, дураараа аашилдаг жолооч нар огт сургамж авсангүй. Гэрлэн дохио зөрчдөг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг буурахгүй байна. 2023 оны 9 сарын 25-ны өглөөний 09.25 цагт “Сансар”-ын Имартын ард талын уулзвар дээр ногоон гэрэл асч хүмүүс гарцаараа гарч явтал нэгэн…
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудыг эрүүл ахуй, чанар, стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдалд хийж байгаа хяналт шалгалтын талаар холбогдох албаныхнаас тодруулав. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин: -Сургалтын байгууллагын гадна болон дотор орчинд хяналт шалгалт хийсэн. Гурван байгууллага хамтран сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна. Цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг дөрвөн компани хариуцаж байгаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: -81 байгууллагын уснаас 105 дээж авсан. Мөн сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс 27 дээж авлаа. Эдгээр дээжийг лабораторид хүргүүлж, 56 дүгнэлт гарсан. Шалгалтад хамрагдсан сургуулиас 49 нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж…