Зохиогч: Admin

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо. Хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна. Охиныг эрэн хайх ажиллагаанд холбогдох чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид, иргэд оролцож байв. Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. (Цагдаагийн ерөнхий газар)

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо. Элчин сайд Шэнь Миньжюань харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог ажил хэрэг болгох, бүх салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв. Тэр бээр мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа.

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийв. Тэрээр  “Монгол Улсын хүн ам 3.457.548 болж өмнөх оноос 1.4 хувиар өсөж, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.252.049 хүүхэд байна. Монгол Улсад 2022 оны байдлаар 941,5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөн. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65090 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 8.5 хувиар, төрсөн хүүхэд 8.1 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 1413 цэцэрлэгт 266.024 хүүхэд, төрийн болон хувийн өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 746.405 хүүхэд суралцаж байна. Бүтэн өнчин…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн “Нийслэл хотын товчоо постын гадна амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслээс товчооны камер орж, гарах болгонд төлбөр авч байгаа нь зүйд нийцэхгүй” гэх гомдлын мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам тээврийн хөгжлийн төвийн албан тушаалтнуудтай уулзав. Нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа буюу Хан-Уул дүүргийн 14 хорооны 6076 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 5275 иргэн, 287 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Налайх дүүргийн 39579 иргэн, 1984 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслүүд өдөр бүр товчоогоор нэвтрэхдээ цахим төлбөр төлдөг байна. Авлигатай тэмцэх газраас…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурал энэ хаврын ээлжит чуулганаараа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Энэ оны 07 дугаар сарын 03-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, янан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэх харилцааг зохицуулаад байна. Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж, төрийн албан хаагчийн хүнлэг, энэрэнгүй, үнэнч шударга, хариуцлагатай, хамтач байх, ёс зүйн манлайллыг үлгэрлэх зарчмыг тогтоон,  зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Улсын их Хурал баталж, мөрдүүлэхээр тусгасан. Мөн Ёс зүйн хороо, дэд хорооны бүрэн эрх, ажиллах зарчмаар тодорхойлон хуульчилж, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага,…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Борхүүгийн Дэлгэрсайханыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг тус тус томиллоо. Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид өнөөдөр гарын үсэг зурж, захирамж гардуулах ёслол боллоо. Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Борхүүгийн Дэлгэрсайхан Ажлын туршлага: 1982-1983 онд         Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129 ангид цэргийн алба 1987-1989 онд         Дорноговь аймгийн Цагдаагийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсад цусны алба үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой тохиож байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны Цусны станц ба салбар байгуулах тухай тогтоолоор 1963 онд 14 хүний орон тоотой байгуулагдсан “Цусны төв станц” өдгөө 70 орон тоотой, 4 тасаг, 5 алба бүхий Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв болж өргөжиж, бүх аймаг, алслагдсан дүүрэгт 26 Цусны салбар төв бүхий Үндэсний хэмжээний салбар болон хөгжиж байна. Өнөөдөр болсон Цусны алба байгуулагдсаны 60 жилийн ойд зориулагдсан хүндэтгэлийн арга хэмжээг нээж тус төвийн захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр үг хэллээ. Тэрбээр “Цусны албаны түүхэн хөгжил, чиг хандлага”…

Дэлгэрэнгүй

Хотын даргын томилгооны асуудалтай холбогдуулж Ардчилсан Нам хэвлэлийн бага хурал хийлээ.  Энэ үеэр  НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат  “МАН өчигдөр 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл баримтлалаас хойш ухарсан маш ноцтой мэдээллийг хийлээ. Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий Сайд, эрх баригч МАН-аас нэр дэвшүүлэн томилж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн 59-ийн 1 дүгээр зүйлд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэсэн заалт байдаг. Мөн Үндсэн хуулийн 60-ийн 2 дугаар хэсэгт шат шатны Засаг Даргыг тухайн шат шатны ИТХ-аас нэр дэвшүүлж, Ерөнхий Сайд буюу дээд шатны засаг дарга баталгаажуулж, томилно гэдэг заалт байдаг. 62-ийн 2-т нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний…

Дэлгэрэнгүй

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 37 километрийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт шөнийн 2.57 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Дэлгэрэнгүй

 Х.Нямбаатар хотын дарга болох нь. Нэгэнт эрх баригч намын удирдах дээд байгууллагын шийдвэр гарсан учраас энэ томилгоог зөв, буруу гэж дүгнэх нь ач холбогдолгүй. Хамгийн  гол найдаж байгаа нь Нямбаа сайд “УБ хотын газар олголт, хот төлөвлөлтийг бодохоор гомдмоор, бачуурмаар. Үр хүүхэд, ирээдүй минь үлдэж амьдрах хот. Хайр найргүй, баруун солгойгүй зарсан. Зүү шигдэх зайгүй болтол нь чигжсэн бетонон ширэнгэ. Ийм л хотод бид амьдарч байна. Даанч харамсалтай. Хотынхоо газрыг зарж дуусаад Дархан цаазат Богд уулаа зарсан. Хотхон босгоогүй, ухаж сэндийчээгүй ам гэж энэ ууланд алга. Даанч сайхан Хан уулыг минь сэглээд үлдээлээ. Хэзээ, хэн гэдэг дарга хэчнээн газар олгосон…

Дэлгэрэнгүй