Цахилгаан скүүтер унасан 19-20 орчим насны залуу МУБИС-ийн автобусны буудал дээр жаахан хүүг мөргөж унагачихаад ядаж босгоод ч өгсөнгүй хурдхан шиг зугатав. Төв номын сангийн эсрэг талд, “Алтай констракшн” компанийн шилэн барилгын нэг давхарт 50 орчим насны эмэгтэй 10 гаруй боодол сонин өргөж цахилгаан шат руу дөхүүлэх юм. Харамсалтай нь үүдэнд нь сууж байсан дөрвөн залуу, нэг охины хэн ч нь тусалсангүй. Тийм сэтгэл харагдсангүй. Ядаж эмэгтэйд нь “Та нар ээж шигээ, эгч шигээ хүнд туслаач” гэж хэлэх ухамсар байсангүй. Компанийн харуул хамгаалалтын залуус ч хөдөлсөнгүй. Автобусанд хоёрын хоёр өндөр настан зогсоод байхад утсаа оролдсон, унтсан дүр эсгэсэн охид, хөвгүүдийн…
Зохиогч: Admin
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян зүрхний шигдээс болсны улмаас 68 насандаа таалал төгссөнийг Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээллээ. Хятадын Коммунист намын Төв хорооны 17, 18, 19 дүгээр сонгуулийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян Шанхайд амарч байхдаа өчигдөр буюу 10 дугаар сарын 26-ны пүрэв гарагт гэнэт зүрхний шигдээс болж шөнийн 00:10 цагт нас барсан байна.
Нийслэлтэй холбоотой авлигны багц асуудал хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж эхлээд байна. АТГ-аас уржигдар ногоон автобусны “Автобусны худалдан авалттай холбоотой өргөн цар хүрээний мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. Автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан уу. Албан үүрэгтээ хайнга хандсан эсэх, хахууль авсан эсэх, автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явагдсан уу. Автобус чанар, стандартын шаардлагад нийцсэн эсэх, нийлүүлэгч аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал хууль бусаар олгосон уу. Олгосон санхүүжилт буюу нийт 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэг бүрчлэн хөөж шалгах байдлаар мөрдөн шалгах ажиллагаа…
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай Бишкек хотноо уулзлаа. Оросын Холбоотой Улстай найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт тогтмолжиж, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол, Оросын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, хоёр…
Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэх, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх явдалтай тэмцэх, хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлтэд хяналт тавих, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлэн ажилдаг. Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, эрчимжүүлэх ажлыг Монгол улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдал, онцлог, бараа эргэлт, олон улсын чиг хандлагад тулгуурлан тасралтгүйгээр холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна. Гаалийн байгууллага нь МУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй…
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Очир Хуульзүй, дотоод хэргийн сайдаас “Хүн хэлмэгдүүлж ял оноосон шүүгч нарын асуудал яасан бэ? Тэд ажлаа хийгээд яваад байгаа юy? Сахилгын арга хэмжээ авахуулсан болоод орхисон уу? Энийг шийдэхгүй бол ирээдүйн хуульчдад их буруу үлгэр үзүүлнэ шүү. Нэг эрх мэдэлтний үгээр хүнийг хэлмэгдүүлж болдог юм байна. Дараа нь хөнгөхөн арга хэмжээ авахуулаад ажилдаа үлдэж болдог юм байна гэсэн ойлголттой болох вий!” хэмээн асуув. Б.Энхбаяр сайд “400 орчим хүнийг үндэслэлгүйгээр хорьж цагдсан. Тэр хүмүүст нөхөн олговор олгож байгаа” гэсэн юм. Д.Дорж
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ц.Даваасүрэн гишүүний асуултад хариулахдаа “Аливаа гэмт хэргийг хууль зөрчөөд ч хамаагүй хүлээлгэх ёстой гэдэг зарчим хэрхэвч байж болохгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нь тухайн хүн гэмт хэрэгтэн байсан ч бүх талын хүний эрхийг хангаж, нотлох баримт дээр л тулгуурлаж, шударга ёсны зарчим дээр явагдах ёстой” гэв. Ц.Даваасүрэн гишүүн “Хэрхэвч байж болохгүй гэж та хэлээд байна. Гэхдээ одоо прагтик дээр байгаад байгааг яаж таслан зогсоох вэ? Оросын арга барилаар эрүүдэн шүүж, дарамталж байж хэрэг хүлээлгэдэг технологи чинь байсаар л байна. Хойшлуулашгүй үндэслэлээр баривчлах гэдгийг боль.…
Дональд Трампыг дэмжигч, Украинд цаашид тусламж үзүүлэхийг шүүмжилдэг Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдлоо. Лхагва гарагт болсон санал хураалтаар түүнийг 220 гишүүн дэмжсэн бол Ардчилсан намаас нэр дэвшсэн Хаким Жеффрис 209 санал авсан байна. Хэт барууны үзэл баримтлалтай бүгд найрамдахчууд өдгөө 51 настай М.Жонсоныг тууштай консерватив үзэлтэн, Дональд Трампыг дэмжигч гэж үздэг бол тус намын аядуу үзэлт гишүүд түүнийг “хуулийг хэлэлцэхэд ажил хэрэгчээр хандаж чаддаг, консерватив үнэт зүйлсийг дээдэлдэг прагматик, ухаалаг удирдагч” хэмээн үнэлж байна. Харин Ардчилсан намынхан М.Жонсоныг хэт барууны үзэлтэй гэдэгт нь санаа зовниж байгаа бөгөөд тэрбээр 2020 оны сонгуулийн дүнг батлахын…
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь шилдээ шалгаруулж байна. Түүнчлэн сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оноос эхлэн бусад сургуульд зөвлөн туслах эрх бүхий ментор сургуулийг шалгаруулж, урамшуулдаг болж буй юм. Шагнал гардуулах үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нар нээж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн…
АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “цавчаа ногоон” автобусны хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар танилцууллаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахлах комиссар Э.Оюунболд: -АТГ ногоон автоусаар хязгаарлахгүйгээр өргөн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үндсэндээ 3 чиглэлээр явуулж байна. Нэгдүгээрт, автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан, эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, эсэх, албан үүрэгтээ хайнга хандсан, эсэх, хахууль авсан, эсэх, хоёрдугаарт, автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явагдсан, эсэх, автобус чанар, стандартын шаардлагад нийцсэн, эсэх, нийлүүлэгч ААН-д эдийн засгийн давуу байдал хууль бусаар олгосон, эсэхийг шалгаж байна. Гуравдугаарт, олгосон санхүүжилт буюу нийт 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэг бүрчлэн…