Зохиогч: Admin

 Улсад 44 их наядын хохирол учруулсан нүүрсний хулгайн гэх  хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал яг одоо үргэлжилж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр яллагдагч Б.Ганхуяг үг хэлсэн бөгөөд “Нийгэмд яригдаад байгаа шиг 40 гаруй их наяд төгрөгийн хохирлын асуудал байхгүй шүү.  Бусдын хэргийг надад  тохох гээд байгаа юм уу” гээд шүүгчээс татгалзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Б.Ганхуягийн хувьд 9 сар орчим хоригдож байгаа юм. Харин Т.Аюурсайханы хувьд шударга бусын хонгилын эсрэг тэмцсэнийхээ төлөө олон дайсантай болсон гэж мэдэгдсэн билээ. Х.Нямбаатар сайдын хэлснээр нүүрсний гэх…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав. Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлэхэд салбарын эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоо чухал байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, амжилт хүсэн ерөөв. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулсан юм. Ерөнхийлөгчийн…

Дэлгэрэнгүй

АНУ-ын эрх баригчид БНАСАУ-аас ОХУ-д зэвсэг нийлүүлж болзошгүйд түгшиж байгаагаа илэрхийлж, тус улсын удирдагч Ким Жөн Унд ийм төлөвлөгөөнөөс татгалзахыг уриалав. “Бид БНАСАУ-ыг Орост зэвсэг нийлүүлэхгүй, худалдахгүй байх талаар өмнө нь хүлээсэн амлалтаа биелүүлэхийг уриалж байна” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ойрын өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээлсэн юм. Харин Умард Солонгосын төрийн мэдлийн “КСNА” агентлаг мэдээлэхдээ, айлчлалын үеэр Ким Жөн Ун В.Путинтэй уулзаж, хэлэлцээ хийнэ гэсэн байна. Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын удирдагч…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дундговь аймагт үргэлжилж байна. Тэрбээр тус аймгийн Дэрэн сумын Саруул багийн аймгийн аварга малчин Намсрайн Болдбаатарынд зочилж нутаг орны байдал болон малын түүхий эдийн үнэ ханш, мах, махан бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол, малын вакцин, түүний чанар хүртээмжийн талаар санал солилцлоо. Засгийн газраас малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж  байгаа. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход малчин иргэдийн санал хүсэлт чухал гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Гэрийн эзэн Н.Болдбаатар “Миний өвөө 1948 онд маршал Х.Чойбалсангаас БНМАУ-ын сайн малчин цол хүртэж байсан бол өнгөрсөн жил…

Дэлгэрэнгүй

Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр: -Нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний 7.2 км замыг автобус явахад зориулан чөлөөлсөн. Энэ оны хагас жилийн байдлаар импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 60 мянгад хүрсэн. Нийслэл дэх тээврийн хэрэгслийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн чанар, хүртээмж болон зорчих урсгалыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Иймээс хувийн тээврийн хэрэгслээр зорчиход зориулан ямарваа нэг арга хэмжээ авахгүй. Иргэдийгээ аль болох хувийн унаагаар бус, нийтийн тээврийн хэрэгслээр…

Дэлгэрэнгүй

Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын тэргүүн, Соёлын биет бус өвийг өндөр түвшинд эзэмшсэн үндэсний билэг авьяаст өвлөн уламжлагч, уран хатгамалч, Соёлын гавьяат зүтгэлтэн Задийн Цэнгэлсайханы урланд зочиллоо. Өнгө алагласан цэцэгс дунд орсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр тийм л ахуй угтав. Уран хатгамал гэдэг хүний нүдэнд гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг аж. -Та эмч мэргэжилтэй хүн. Гэхдээ уран хатгамал таны амьдралын салшгүй нэг хэсэг байсаар иржээ? -Би 1980 онд АУДС-ийг төгсөөд тухайн үеийн Эрүүлийг хамгаалах яамны томилолтоор Дархан хотод очиж, Хүүхдийн эмнэлэгт 1990 он хүртэл их эмч, тасгийн эрхлэгч, эмнэлэг эрхэлсэн орлогч, чих хамар хоолойн эмчээр, 1992-1993 онд хотын Нэгдсэн эмнэлгийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо хүрэлцэн ирээд байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.11) БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзлаа. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд манай хоёр улсын харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэв. Тэрбээр, 2011 онд манай хоёр улсын…

Дэлгэрэнгүй

Зах зээл, либераль эдийн засаг гэдэг маань хуулийн хүрээнд  жижиг, том аж ахуй эрхэлж, бизнес чөлөөтэй эрхлэхийн нэр. Өөрөөр хэлбэл, хэн толгой, гар хоёроо ажиллуулж чадна түүнд хуулиар олгогдсон хувийн хөдөлмөр эрхлэх эрх чөлөө өнөөдөр хангалттай бий. Гэтэл наймаачдын хувьд ихэвчлэн урдаас, үсрээд Солонгосоос чирж ирсэн чанартай чанартгүй, баталгаатай, баталгаагүй нь мэдэгдэхгүй барааныхаа үнийг дуртай үедээ 24 жилийн турш хөөрөгдөж ирлээ.  Үндэсний үйлдвэрлэгч хэмээн зарим цээжээ дэлдэгчдэд энэ үг бас хамаатай. Баяр ёслол болон сургууль соёл орох дөхөөд ирэхээр, элдэв төрлийн  “сезон” нэр зүүлгэж (тухайлбал, цагаан сар, найр наадмын улирал буюу намар) үгссэн юм шиг үнээ хөдөлгөдөг муухай бичигдээгүй хууль…

Дэлгэрэнгүй

Манайд тодорхой хэсэгхэн газарт л гэхээс дугуйн зам байхгүй. Дугуйчид, мотоцикльчид машин зам, явган хүний замаар дур дураараа давхилдана. Хүн, ялангуяа хүүхэд мөргөж бэртээх эрсдэл Улаанбаатарт нүүрлэжээ. Дээр нь скүүтер хэмээх эрсдэл дагуулсан “тээврийн хэрэгсэл” хүүхэд, залуусын сонирхолыг татаад эхэллээ. Өөрөө бэртэж гэмтэхээс гадна гэм зэмгүй хүмүүст гай болох эрсдэл маш их байна! Цахилгаан скүүтерээс болж хүүхэд, залуус зам тээврийн осолд өртөж байгаа талаар тун саяхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхааруулсан. Европын улс орнууд скүүтерийг хориглож эхлээд байхад мода монголоос дууссаар байх уу? Д.Дорж

Дэлгэрэнгүй

Баасан гаргийн орой Хойд Африкийн Марокко улсад 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, сүүлийн 120 гаруй жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо гэж АНУ-ын Геологийн албанаас (USGS) мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт нь 839 мянга орчим хүн оршин суудаг Марракеш хотоос баруун өмнө зүгт 77 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ. Байгалийн гамшгийн улмаас 93 хүн амиа алдсан гэж “Al Arabiya” суваг эрх баригчдын мэдээллийг эш татан мэдээлсэн байна. Тус сувгаар мэдээлснээр, Марракеш хотын ойролцоох Эль-Хауз мужид 73 хүн амиа алджээ. Чичирхийлэл Мароккогийн хойд хэсэгт орших нийслэл Рабатаас өмнөд нутгийн Сиди- Ифни хот хүртэл мэдрэгдсэн гэж “Al Jazeera” телевиз мэдээлсэн байна.…

Дэлгэрэнгүй