Зохиогч: Admin

Даваа гарагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Япон тэнгисийн эргийн Ишикава мужид зургаан хүн амиа алджээ. Японы Цаг уурын агентлаг Япон тэнгисийн дагуу зарласан цунамийн бүх түгшүүрийг зөвлөмжийн түвшинд хүргэж бууруулсан байна. Гэхдээ дахин газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад уриалж байна. Ишикава мужийн хэд хэдэн хотод цунами ажиглагдсан байна. Тухайлбал, Важимад 120 гаруй см, Каназавад 90 см-ийн өндөр цунами үүсжээ. Ишикавагийн Цагдаагийн газраас мэдээлснээр, нэгэн өндөр настан нурсан байшингаас аврагдсаныхаа дараа нас барсан байна. Мөн өөр таван хүн амь эрсэджээ. Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, байшин барилга нурж сүйдсэн 50 гаруй тохиолдол…

Дэлгэрэнгүй

Олон өдрийн амралт монголчуудын хувьд амралт бус архидах өдөр болоод удаж байна. Улсын баяр наадмын төрөөс “шагнасан” 9 өдрийн амралт үндсэндээ архины үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого болж хувирсан нь үнэн шүү дээ. Цээж нүцгэн эрчүүд согтуурхан орцны гадаа салхилж байсан хүүхдүүдийг айлгаж ичээх тохиолдол их гарсан даа. Сая шинэ житлийн баяр гээд монголчууд үндсэндээ хагас сар дэн дун явлаа. 2023 оны сүүлийн өдөр л гэхэд гэр орондоо байхын оронд орц хонгил хэсэж архидаж, айл амьтны амгалан тайван алдагдуулах хэрэг маш их гарчээ. Монголчууд архи гэдэг үр ашиггүй хоронд хамаг байдаг мөнгөө өгдөг явдлаа хэзээ зогсоох вэ? Амралтын өдрүүдээ зөв ухаалаг өнгөрөөх…

Дэлгэрэнгүй

Европын хойд болон төвийн бүс нутагт хүчтэй аадар бороо олон хоног тасралтгүй үргэлжлэн орсны улмаас үерийн аюулт үзэгдэл гамшиг болон үргэлжилж байна. Тухайлбал, Нидерланд, Герман, Унгар зэрэг улсуудад гол мөрний ус аюулын улаан түвшинд хүрсэн байна. Унгар улсын Дунай мөрний усны түвшин 6.45мм хүрсэн нь 2013 оноос хойш бүртгэгдэж байгаа анхны тохиолдол болж байгаа аж. Дээрх улс орнуудад үүсээд буй байгалийн аюулт үзэгдэл үргэлжилж, хур тунадасны хэмжээ 15-29 мм хүрч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна хэмээн цаг уурын газраас мэдээллээ. Герман улсад 1000 орчим сайн дурын ажилтнууд олон мянган шуудайтай элс зөөвөрлөн орон байр, барилга байгууламжуудын доод давхрууд руу үерийн…

Дэлгэрэнгүй

Японы төв нутгийн Ишикава мужид тав хүрэхгүй минутын зайтай хоёр удаа хүчтэй газар хөдөлж, Осака, Киото хотууд болон Токиод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Японы цаг уурын ерөнхий газрын мэдээлснээр, 5.7 магнитудын хүчтэй эхний чичирхийлэл өнөөдөр орон нутгийн цагаар 16.06 цагт бүртгэгдсэн бол 7.4 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт орон нутгийн цагаар 16.10 цагт болжээ. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй байгаа ч тус улсын баруун эрэгт бүхэлд нь цунамийн түгшүүр зарлаад байна. Давлагааны өндөр 5 метр хүрч болзошгүй тул нутгийн оршин суугчдад эргийн бүсээс даруй гарахыг уриалж байна гэж NHK мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан. Энэ хуульд Иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл, Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заажээ. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023-2024 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна. МЭНДЧИЛГЭЭНД: “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Шинэ жилийн баяр бол айл өрх, улс үндэстнээрээ улиран одож буй оныхоо ажил үйлсийг дүгнэн цэгнэж, ирж буй шинэ ондоо эрч хүч, хүсэл тэмүүлэл, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж, халуун ам бүл, хайртай бүхэнтэйгээ хамтдаа шинэ оноо сэтгэл догдлон угтдаг хүн төрөлхтний баяр билээ. Улиран одож буй 2023 он хүн төрөлхтний хувьд геополитик, геостратеги, байгаль цаг уурын…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тайлангийн хурлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З. Энхболд нээж, газрын дарга нар тухайн онд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа тайлагнаж,ирэх онд төлөвлөсөн зорилтуудаа танилцууллаа.

Дэлгэрэнгүй

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун зүгт 76 км зайд 12 сарын 30-ны өдрийн 22:08:40 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Өмнө нь Хөвсгөл нуурын эрэг дагуу Хатгал, Ханх тосгоны ойролцоо газар хөдлөлт хэд хэдэн удаа бүртгэгдэж байсан билээ.

Дэлгэрэнгүй

GoMongolia үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр үгийнхээ эхэнд өнгөрч буй 2023 онд манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүрдүүлэн, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлснийг онцлон тэмдэглээд аялал жуулчлалын салбарынханд талархал илэрхийллээ. 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим сая хүнд…

Дэлгэрэнгүй

Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрч, улсын хэмжээнд 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Мөн нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтож, 70 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчидтай уулзаж, холбогдох арга хэмжээ авахаар орон нутагт ажиллаж байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас…

Дэлгэрэнгүй