Зохиогч: Admin

Улс, нийслэлийн хөгжил дүүргээс эхтэй. Тэр ч утгаараа Сонгинохайрханчууд томоохон бүтээн байгуулалтын өрнүүн их ажлаар дүүрэн байж, Боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, дэд бүтцийн салбарт цогц төлөвлөгөөг боловсруулж, эхнээсээ ашиглалтад ороод буй. Ингээд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн онцлох бүтээн байгуулалтыг нэрлэе. ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР 2024 оны 04 дүгээр сарын 25-нд өндөр үүдээ нээж Сонгинохайрханчууд төдийгүй Улс даяар түүхэн өдөр тохиосон юм. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД Сонгинохайрхан дүүрэгт 35 жилийн дараа олон улсын стандартад нийцсэн гурван том эмнэлэг ашиглалтад оров. -“Согинохайрхан нэгдсэн эмнэлэг” 200 ортой -“Эрүүл мэндийн төв”-ийн 7 давхар өргөтгөл -“Баянхошуу салбар амбулатори 95…

Дэлгэрэнгүй

Бага насны хүүхдийг гол усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. Он гарсаар 19 иргэн усны ослоор амь насаа алдсаны хоёр нь хүүхэд байжээ. Энэ зун бороо хур элбэг байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулсан бөгөөд иргэдийг асуудалд хэнэггүй байж болохгүйг сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй

“Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 150 айлын барилга угсралтын ажил Баянхошуу дэд төвд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадавх бүхий шинэчлэл салбарын төсөл”-ийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дугаар хорооны нутаг дэвсгэрийг…

Дэлгэрэнгүй

Өдрийн 13 цагт орцонд хүмүүс чанга чанга хэрэлдэх сонсогдов. Гэгээн цагаан өдөр юун согтуу  хүмүүс байдаг билээ гэж бодоод иргэнийхээ үүргийн дагуу гараад харвал ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн дүрэмт хувцастай гурван банди, хоёр охин электрон тамхи татаад зогсож байна. Хоёр нь цонхны тавцан дээр гэртээ байгаа юм шиг тухай нь аргагүй суужээ. Шалаар нэг тэдний хөглүүлсэн хог. “Наад орцыг нь хүн цэвэрлэдэг юм. Ер нь та нар яагаад хүн амьдардаг орчинд ирчихээд амгалан тайван байдал алдагдуулаад байна вэ” гэвэл хоёр эрэгтэй хүүхэд сүрхий муухай харж байна. Нүд нь сүүмийгээд нэг л биш. Харин бусад нь “Уучлаарай, ахаа одоо гарлаа”…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Онцгой комиссын V хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Улаанбаатар хотын зургаадугаар сарын олон жилийн дундаж температур +12-аас +16°С бол хур тунадасны олон жилийн дундаж 40-60 мм байдаг. Харин долоодугаар сард хур тунадасны олон жилийн дундаж 50-80 мм байдаг. Энэ жилийн хур тунадасны долоодугаар сарын олон жилийн дундаж ахиу байх төлөвтэй байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн жолооч бол бусдын амь насыг хариуцаж яваа маш хариуцлагатай ажил, мэргэжил. Харамсалтай нь албан үүргээ ухамсарладггүй бүдүүлэг хүмүүс автобус жолоодоод жишим ч үгүй явдаг болжээ. Автобусны жолооч нэг л алдаа гаргадал маш олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Үүнийг тоохгүй хүмүүст хатуу шаардлага тавих болжээ. Хөдөлгөөнд оролцож байж нэг гараараа утсаа, нөгөө гараараа жолоогоо бариад өчнөөн олон буудал явах ухамсаргүй хүн нийтийн тээвэрт тэнцэхгүй! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Иргэн Б.Хурц нь Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-нд холбогдуулан “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн Б.Хурцыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргажээ. Тус шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, 2024 оны зургаадугаар сарын 3-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2024 оны зургаадугаар сарын…

Дэлгэрэнгүй

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн уулзалт, зөвлөгөөн Архангай аймагт болж байна. Зөвлөгөөний үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний явцын талаарх мэдээллийг өгөх үеэрээ Архангай аймгийн Цахир суманд шинээр байгуулагдсан хоршоодын үйл ажиллагааг жишээ болгон танилцуулж, талархал илэрхийллээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр улсын хэмжээнд 2500 хоршоо шинээр байгуулагдаж, 25908 хүн шинээр гишүүнээр элссэн байна. Харин Архангай аймгийн хувьд 296 хоршоо шинээр байгуулагдаж, 2454 хүн гишүүнээр элсжээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хангайн бүс идэвхтэй оролцож байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлоод “Би Архангай аймгийн Цахир суманд шинээр байгуулагдсан таван хоршооны төлөөлөлтэй уулзсан. Маш идэвхтэй, өндөр зохион байгуулалттай ажиллаж байна. Миний…

Дэлгэрэнгүй

“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна   Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоолын төсөлд  тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай…

Дэлгэрэнгүй