Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо. Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж авлигын эсрэг тэмцэл, 5Ш ажиллагааг зарлаж, эдийн засаг, боловсрол, төсөв санхүү, баялгийн реформыг өрнүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө орон нутаг, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч “Шинэ сэргэлтийн 5 цагариг” концепцыг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, боомтуудаа автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд танилцууллаа. Реформыг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож, хөгжлийг боомилж буй хязгаарлагч хүчин зүйлс, тухайлбал авлигатай хамтран тэмцэхийг Ерөнхий сайд уриаллаа.…

Дэлгэрэнгүй

Хошин шогийн тоглолт… “Алаад хаячихна шүү чамайг” гэж жүжигчин бүсгүй тайзан дээр цамнана. Үзэгчид, ялангуяа хүүхдүүд элгээ хөшиж, нулимсаа гартал инээнэ. Бас нэгэн хошин урлагийн хамтлагийн шоун дээр “Үүнийг нулим” гэснээ “Одоо залги” гэж хээв нэг шүлсээрээ наадаж “алиална”. Урлаг өөрөө гоо зүй. Энэ утгаараа гоо зүй, ёс зүйгүй  урлаг гэж байх уу?  “Урлагийг бүтээх үндсэн шаардлага нь гоо сайхан юм” гэж нэгэн алдартай уран бүтээлчийн хэлсэн үг яг одоо л үнэ цэнэтэй санагдана. Уг нь  урлаг гэдэг агуу, тайз, дэлгэц гэдэг ариун.  Тэр үзэл санаа одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл, хүнийг гэгээрүүлэх, хөгжүүлэх, нийгмийн харанхуйг гийгүүлэх зэрэг урлагийн өөрийнх нь…

Дэлгэрэнгүй

Өнгөрөгч 1 дүгээр сарын 10-нд “МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний нэгдэл” нэртэй том жагсаал болов доо. Жагсаалд оролцсон нэгэн хижээл эр “Би 1990 онд 26-хан настайдаа энэ талбай дээр жагсаад явж байсан. Тэр цагаас хойш 30-аад жил өнгөрчихөөд байхад өвгөн би мөн л шударга ёс яриад орилоод явж байгаадаа үнэхээр харамсч байна” хэмээн ихэд уурссаныг зурагтаар олон хүн үзсэн юм билээ. Үнэндээ эргээд харахад тодорхой хүрээнд л гэхээс нийгэм, эдийн засагт зарим талаар ухралт хийчихэж. Сүүлийн 30-аад жил ээлжлэн төр засгийн эрх барьсан нөхдүүд шударга ёсыг мандуулж, ард түмнээ жаргаах талаар шөнө бүр зүүдэлтэл ярилаа. Үнэмштэл уйллаа. Бүр зодолдлоо.…

Дэлгэрэнгүй

Германы Канцлер Олаф Шольц гүйж байгаад унаж бэртсэнийхээ дараа нүдээ боосон зургаа “Х” (хуучнаар Twitter) олон нийтийн сүлжээнд даваа гарагт нийтэлжээ. Энэ явдал бямба гарагт Берлины ойролцоох Потсдам хотод түүний гэрийн ойролцоо болсон аж. Тэрбээр энэ ослын улмаас ням гаргийн орон нутгийн сонгуулийн арга хэмжээг цуцалсан боловч хуваарийн дагуу ойрын өдрүүдэд олон нийтийн өмнө үг хэлнэ. Түүний бэртэл ноцтой биш хэдий ч зургаас нь харахад баруун нүдний орчимд болон хамар, эрүү нь хөхөрсөн байна. Канцлер “сэтгэл өөдрөг” байгаа боловч “зодуулсан хүн шиг” харагдаж байгаа, ирэх хэдэн долоо хоногт түүний харагдах байдалд дасгах үүднээс энэ зургийг нийтэлсэн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид түүний авсан бэртлийг засгийн газрын эвслийн доторх хэрүүл маргаантай холбон хошигножээ. Жил бүр багт наадам зохион байгуулдаг Кёльн хотын цахим хуудсанд, ирэх жилийн багт наадамд “Далайн дээрэмчин Олаф”-ын хувцас өмсөж ирээрэй…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой”-г онцлов. Монгол Улсын Ерөнхий…

Дэлгэрэнгүй

Он цаг улирах тусам улс орон хөгжиж, тэр хэрээр иргэдийнх нь ухамсар, соёл дээшилж байх учиртай. Учиртай ч гэж угаасаа нийгмийн зүй тогтол уг нь тийм. Гэтэл манай нийгмийн дүр төрх зэгэл саарал өнгөтэй болжээ. Өглөөд л нэг архичин, эсвэл гуйлга гуйсан хүнээр гудамж талбай нэмэгддэг боллоо. 1990-ээд онд эр, эм, хөгшин, залуу, хөдөө  хотын гэлтгүй хөл толгойгүй архиддаг байсан гэдэг. Гэтэл өнөөдөр тэр л дүр төрхийг өдөр бүр харж байна. 33 жил өнгөрчихөөд байхад шүү дээ. Архичин хэмээх анги давхарга цус сэлбэж, залуу үеэрээ эгнээгээ тэлжээ. 08.00 цаг. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын Жуковын талбай. Зүүн талын сүүдрэвчинд хэдэн…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 856 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 2 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийлээ. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг…

Дэлгэрэнгүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Батлан ​​хамгаалахын сайд Алексей Резниковыг огцруулж, “ОХУ-тай хийж буй дайн 19 дэх сардаа орж байгаа тул Батлан хамгаалах яаманд шинэ өөрчлөлт, хандлага хэрэгтэй байна” хэмээн мэдэгдлээ. Улмаар Зеленский Батлан ​​хамгаалахын сайдад Украины ардын депутат асан Рустем Умеровыг нэр дэвшүүлэв. “Украины Дээд Рада (хууль тогтоох байгууллага) энэ хүнийг сайн мэддэг бөгөөд ноён Умеровт нэмэлт танилцуулга хэрэггүй” гэж Зеленский хэлээд “Миний нэр дэвшүүлсэн хүнийг парламент дэмжинэ гэж би найдаж байна” гэж мэдэгдлээ хэмээн CNN мэдээлэв.

Дэлгэрэнгүй

Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд 2023 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүнтэй уулзана. Талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй

Спорт бол эрүүл мэнд. Спорт бол гоо сайхан. Спорт бол хүмүүжил. Энэ үүднээсээ олон нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээний ач тусыг зүйрлэшгүй билээ. Ялангуяа хүүхэд, залуус спортод дур сонирхолтой болсноор цаг заваа зугаа цэнгэл, архи тамхи, цахим орчинд зарцуулах нь эрс багасч, эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй хүн болж төлөвших нь ойлгомжтой.  Наад зах нь PC тоглоомын газар өдөр, шөнөгүй “амьдарч’, бие бялдар оюун санаагаа хордуулж суудаг хүүхэд, залуусын хувьд өөрийгөө өөрчлөх, өөрийгөө нээх өргөн боломжийг биеийн тамир, спорт олгоно. Өнөөдөр 10-21 насны хүүхэд, багачууд дэлгэцийн донтолтод өртсөнийг судалгаагаар тогтоосон бөгөөд 2016 онд 88 хүүхэд тоглоомонд донтон  эмчлүүлсэн…

Дэлгэрэнгүй