Зохиогч: Admin

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Та бүхэнд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Чин зоригт, эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны Цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн монголын ард түмний…

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо. Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр /2024.11.26/ 10:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөр гүнт явах зам дагуу байшин шатаж байна дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 10х8 хэмжээтэй 2 давхар мансардтай байшин шатаж, гал түймэр тархсан байсан. Нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 11:25 цагт зогсоолоо. Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж НОБГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ, Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн. Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй.…

Дэлгэрэнгүй

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах комисс”-ыг 1960 оны 5 дугаар сарын 14-нд байгуулж, тус комиссын даргаар Ю.Цэдэнбал ажиллажээ. 1960 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцсэн боловч Их Хурлын чуулганд тавьсан илтгэлд дурдсанчлан нэмж оруулсан зүйл үлэмж их учраас УИХ-ын чуулганд хэлэлцүүлэхээр оруулж байгаа энэ баримт бичиг нь үнэндээ шинэ Үндсэн хуулийн төсөл байв. Ийнхүү Монгол Улсын гурав дахь Үндсэн хуулийг 1960 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “БНМАУ-ын нийгэм-эдийн засгийн байгууламж”, “БНМАУ-ын төрийн байгууламж”, “БНМАУ-ын иргэний үндсэн эрх, үүрэг”, “Бусад зүйл” гэсэн…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарыг тэмбүү өвчний халдвар авч байсан гэдэг мэдээлэл ор үндэсгүй болохыг Монголын баримт шалгах төв гэдэг хэвлэл мэдээллийн байгууллага нотолжээ. Тус байгууллагаас ирүүлсэн тайлбарт “УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нар тэмбүү өвчнөөр оношлогдсон тухай мэдээлэл Интермед эмнэлгийн алдагдсан датанаас ил болсон гэх мэдээлэл түгсэн. Бид тус эмнэлгийн датаг хакдсан гэх хаягийн постын эх хувилбарыг тархсан мэдээллийн скриншоттой харьцуулахад өвчний түүхийн мэдээллийн нийтлээгүй ба зөвхөн нэр, утасны дугаар, регистрийн дугаар, төрсөн огноо зэрэг мэдээлэл байсан. Өөрөөр хэлбэл дээр дурдсан УИХ-ын гишүүдийн мэдээлэл ил болоогүй болохыг харж болно. Дэлгэрэнгүй баримт шалгалтыг  https://mfcc.mn/factcheck-1208/” хэмээн мэдэгдлээ. Энэ талаар Ж.Баярмаа гишүүн “Намайг тэмбүүтэй гэдэг…

Дэлгэрэнгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНСУ-ын Бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийлээ. Энэ хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ болон шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологийг танилцуулж, гэмтэл согогийн чиглэлээр хамтарч хийх томоохон ажлуудын талаар санал солилцсон байна. Тухайлбал, цаашид “Good Gang-an” эмнэлэгтэй хамтран телемедицин буюу цахим зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан алсын зайн оношилгоо эмчилгээ хийх, нарийн мэргэжлийн үзлэг, мэс засал, сургалт зохион байгуулахаас гадна эмч мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад тогтмол хамруулж ажиллахаар боллоо. Дашрамд дуулгахад, өнгөрсөн тавдугаар сард хийсэн уулзалтаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Гавьяат эдийн засагч цолоор: Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Цэнджавын Бадрах, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор: Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Бадамын Нинж, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор: Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн удирдагч асан, Урлаг судлалын ухааны доктор, профессор Жамбалын Энэбиш, Гавьяат барилгачин цолоор: Зам, гүүрийн зураг төсөл, барилгын “ГЭБТ” ХХК-ийн зөвлөх Гаваагийн Чагнаадорж, Гавьяат холбоочин цолоор: Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан, “Жи мобайл”…

Дэлгэрэнгүй

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2024.11.25) улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр явууллаа. Гадаад хэлний төрөлжсөн сургалттай 23 дугаар дунд сургуульд өнөөдөр “Дээлтэй Монгол” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгийг тус сургууль жил бүрийн Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрөөр уламжлал болгон хийж иржээ. Үндэсний хувцасаараа гангарсан ахлах ангийн сурагчид хичээлдээ ирж байгаа дүү нар, найз нар болон эцэг, эх, багш нараа Монгол Улсынхаа төрийн дууллыг ёслол төгөлдөр дуулан угтсан нь омогшил төрүүлэм байлаа. Тэртээ 1957 онд байгуулагдсан тус сургууль эдүгээ 110 багш, 3300 гаруй сурагчидтайгаар сургалт, боловсролын үйл ажиллагаа явуулж буйг…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын Сууц Өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран орон сууцны хорооллын барилга, байгууламжийн галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн удирдлага, ажилтан албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтыг нээж тэргүүн дэд дарга, хурандаа А.Алтансүх үг хэлж, амжилт хүслээ. Сургалтын хүрээнд орон сууцны хорооллын барилга байгууламжид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, хяналт, шалгалт хийсэн үр дүн, галын аюулгүй байдал, анхаарах зарим асуудал, орон сууцны барилга байгууламжийн гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах эрсдэлийн ерөнхий үнэлгээний үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.…

Дэлгэрэнгүй