АН үүсэн байгуулагдсан ойн баярыг угтаж зохион байгуулсан форум дээр тус намын дарга Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Баян, ядуугийн ялгаа хамгийн дээд цэгтээ яаж хүрдгийг бид харж байна. Хүүхдэдээ хоол хийх махаа худалдаж авч чадахгүй болсон байна. Ээжүүдийн нуруун дээр ирэх дарамт маш их болсон байна. Дарга нийгмийн золиос бидний ирээдүй болж байна. . Ардчиллын эмэгтэйчүүл сэтгэл зүрхээрээ энэ асуудал руу хүчтэй ороосой гэж хүсэж байна” хэмээв.