Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Гадаад улсын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгийг манай харьяа бүртгэлийн байгууллага хуурамч мэдээлэлд засвар оруулсан байдлаар дээрэмдэж авсан гэх гомдол ирсэн. Энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ажлын хэсэг томилон шалгаж байгаа. Энэ яриад байгаа дээрэмдэх ажиллагаанд хууль хяналтын байгууллагынхан оролцсон гэх гомдол, мэдээлэл дотор нь бий. Юутай ч урьдчилсан байдлаар яалт ч үгүй хүний хөрөнгийг дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас шалгахаас өөр арга байхгүй” хэмээн мэдэгдлээ. Б.Энхбаяр сайдын мэдэгдлээс харвал хууль хяналтынхан гаднын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэг илэрч байгаа аж.
Д.Дорж