Улаанбаатарт цас ихээр орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч, эсрдэлтэй нөхцөл байдал бий болчихлоо. Гэмтлийн эмнэлэг хальтирч унаснаас гэмтэж бэртсэн хүнээр дүүрчээ. Энэ бол цасаа цэвэрлэхгүй байгаагийн үр дагавар юм. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа бүх байгууллагуудад 50 метр доторх цасаа цэвэрлэхгүй бол торгох шаардлага хүргүүлж байлаа. Энэ нь үр дүнгээ өгсөн. Гэтэл ТҮК-ын хэдэн ажилтнууд л гудамжны цас мөстэй ноцолдоод байхаас бус тухайн байгууллага, иргэн анхаарал тавьж байгаа юм алга. ТҮК-ын ажилтнуудад бүхнийг даатгана гэвэл их хотын цасыг цэвэрлэхэд хүн, хүчний хувьд хүрэлцэхгүй шүү дээ.
Орон сууцны оршин суугчид ч гэсэн СӨХ-ныхоо ажилд тусалж өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө орчин тойрны цасаа цэвэрлэж болно шүү дээ. Сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнууд ч санаачилга, сэтгэл, гаргамаар байна.
Д.Лхагва