Коронавируст халдварын тархалтын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрөгч нэг хоногт буюу саршинийн баярын шинийн нэгний өдөр 694 бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 428, орон нутагт 266 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй бөгөөд өнөөдрийн байдлаар халдвараар нийт 8027 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Халдварын тохиолдол өмнөх өдрүүдээс цөөн илэрсэн нь шинийн нэгэнд шинжилгээ өгөх хүний тоо цөөн байсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс айл хэсэхгүй, гэр гэртээ шинэлэх нь эрсдлээс сэргийлэх учиртай!
Д.Бат