2021 оны 11 дүгээр сарын 5-нд хуралдсан АН-ын Онц их хурлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон билээ. Тус хуралд АН-ын ууган лидерүүд болох Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар оролцож шинэ даргаа сонгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өнөөдөр С.Эрдэнэ өөрийгөө АН-ын дарга гэж зарлаад хэвлэлийн хурал зохион байгууллаа. Үүнээс үзвэл тус нам даргынхаа асуудал дээр нэгдсэн зөвшилцөлд хүрэх яагаа ч үгүй байна. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ тэргүүтэн О.Цогтгэрэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурь дээрээ хатуу зогсохоор шийдэв бололтой.
Д.Дорж