Онцгой байдлын асуудал хариуцсан С.Амарсайхан сайдаа, орон сууцанд газ хэрэглэдэг үзэгдлийг бүрмөсөн таслан зогсоомоор байна. Том том баллонтой газ дэлбэрвэл эн өндөр барилгууд тэсэж үлдэх үү?! 2012 онд Дарханд “Дашваанжил”-ын газ дэлбэрч 9 давхар орон сууц нурах шахсан ноцтой осол гарсан. Одоо бүх байруудад хяналт шалгалт хиймээр байна!
СӨХ-үүдэд үүрэг даалгавар өгмөөр байна! 3 давхараас дээш орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог талаар мэдээлэл, сурталчилгааг яагаад хийдэггүй юм бэ?! Ер нь хуучирч муудсан төмөр баллонтой газыг хэрэглээнээс хасахгүй бол олон хүний амь нас хэцүү ш дээ! Бас орон сууцны лифний аюулгүй байдалд хатуу хяналт шалгалт хийхийг шаардаж байна. Ниргэсэн хойно нь хашгираад өнгөрөх үү?! Хүний амь нас, эрүүл мэнд л чухал шүү дээ!!! Аймшигтай хэрэг гарсны дараа эмгэнэл илэрхийлээд өнгөрдөг байж таарахгүй. Тэр эмгэнэл хэнд хэрэгтэй юм. Урьдчилан сэргийлье!!!
Д.Лхагва