Бараа бүтээгдэхүүний үнэ сараар биш өдрөөр, өдрөөр биш цагаар өсч байна гэхэд хилсдэхгүй. Үнийн хөөрөгдөлд хяналт шалгалт, хийж арга хэмжээ авах үүрэг бүхий төрийн байгууллага бий. Тэр бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар.
Тус газраас “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах, зохиомол хомстол үүсгэхээс сэргийлж, 3500 гаруй хяналт, шалгалт хийж, 196 зөрчил арилгуулж, 143 сая төгрөгийн торгууль ногдуулав” хэмээн мэдэгдлээ. Гэхдээ ниргэсэн хойно нь хашгирав гэдгийг үлгэрээр нэмдгээ нэмээд, ард түмний халаасыг хоосолсон хойно нь хариуцлага тооцох нь хэр зэрэг үр дүнтэй юм бол доо! Урдьчилан сэргийлэх үр дүнтэй бодлого л чухал байна.
Д.Дорж