ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД: Ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэн дараах цуврал зөвлөмжийг хүргэж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар:
-Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглодог. Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дугуй, шил алчуур, цан үлээргүүрийн хэвийн ажиллагааг шалгаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. /Тээврийн цагдаагийн газар/