ХААН банкны 60 хувийн хувьчлалын асуудалтай Асашёорюү Дагвадоржийн нэр холбогдоод авсан. “ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг Д.Дагвадоржоор зуучлуулж ХААН банкны 60 хувийг худалдаж авчээ” гэдэг мэдээллээс болоод олон хүнд тийм ойлголт төрсөн биз ээ. Харин үүнийг ХХБ албан ёсоор няцаасан. Тэгвэл Д.Дагвадорж цахим хуудсаараа дамжуулан “Ер нь пяз ХАЛХУУД дөрвөдийг алсан ч яадаг юм. Дандаа хагалган бутаргах бодлоготой гөлөгнүүд” гэгчлэн постолсон билээ. Энэ нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын дургүйцлийг хүргэж “Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж. Би ХААН банкны 60%-г хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Нөгөө “юун гуя” гэдэг шиг ХААН-ы луйварт оролцогсод эхнээсээ үсрээд гараад ирэв үү? Тун удахгүй ХААН банкны луйварт оролцсон бусад нь ч гараад ирнэ. Нүүрс, төмөр замын хулгайгаар хөлжигсөд, ард түмний өмч, хөрөнгийг шамшигдуулагчид, эрүүл мэндийн, тэтгэврийн сангуудын тонуулчид, тэдний гар хөл бологсдоор нь гүтгүүлж, доромжлуулна гэж байхгүй шүү. Бага сагаарай. Зүгээр суухгүй шүү” хэмээн хариу барьжээ.