УИХ-ын гишүүн С.Ганбаатар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Хүний гараар могой бариулж, хүзүүний махаар шөл уулгах гэгчээр Сү.Батболд миний гараар Оюукийг унагаж, Оюутолгойн луйвраас хуурай гарахаар том хүч гаргаж эхэллээ. Хүүк, Оюукийн Засгийн газар ковидод ялагдсан хар мөртэй ч Оюутолгойг Монголд авчрахын төлөө Сү-ийн бүлэглэлтэй тэмцэж байгаа анхны Засгийн газар. Ковидод ялагдаж, монголчуудыг туйлдуулсных нь төлөө хариуцлага тооцох тухай ярьсныг минь Сү овжиноор ашиглаж Оюукийн Засгийн газрыг унагахаар МАН-д том тохироо хийж байна. Оюутолгойг монголчууддаа авчрахын төлөө би Сү-ийн бохир явуулгыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ноцтойхон мэдэгдэв.