УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулган дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Сая нийслэл даяар цахилгаан тасарлаа. Энэ бол байж болохгүй асуудал. Яагаад 5 дугаар цахилгаан станцын талаар ярихгүй байна вэ? Сонгуульд өчнөөн тэрбумаар нь, халамжид өчнөөн тэрбумаар мөнгийг үргүй зардаг хэрнээ станцаа барих гэхээр мөнгөгүй болчихдог байж болохгүй. Энэ байдлаа өөрчлөмөөр байна. Нэг суманд л гэхэд халамжид тэрбум төгрөг зарцуулж байгаа дуулдах юм’ гэв.