Өнөөдөр 16 цагийн үед нийслэл болон зарим аймагт цахилгаан тасарсан. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас мэдээлэл гаргалаа.
Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна. Гэмтлийг шуурхай устгаж, цахилгаанаар хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож цахилгаан хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна.