УИХ-ын гишүүн Н.Учрал Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгэндээ “Мэдээллийг сонслоо. Бусад гишүүдтэй санал нэг байна. Шүүгч нар бидний суудаг өрөө багадаад байна, метр кв-ыг нь томруулах шаардлагатай энэ тэр гээд эдийн засаг хүнд үед ийм л юм яриад суух юм. Гэтэл гишүүдийн хэлж яриад байгаа эрүүл мэндийн салбарынхан чинь авсан цалин нь ганц тор хүнс цуглуулж чадахгүй, аргаа бараад талбай дээр сууж байна. Гэтэл та нар өрөөгөө томсгох юм яриад суух юм. Шүүгч хэдэн метр кв өрөөнд суух нь тийм чухал юм уу? Наад асуудлаа дараа ярих хэрэгтэй ш дээ. Хангарди ордонд Шүүхийн ерөнхий зөвлөлийг оруулах юм яриад байх юм. Хотын төвд та нар орж ирээд яах юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Д.Бат