Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 48.000 тун АстраЗенека AZD1222 вакциныг өчигдөр хүлээн авлаа. Ингэснээр 2021 оны эхний хагас жилд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакциныг бүрэн хүлээн авлаа.
Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна. Вакциныг дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй хэлбэрээр олгох замаар цар тахлын тархалтыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрт санхүүжилт олгосон бүх донор улсуудын засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна. /Эрүүл мэндийн яам/