Нэг хоногт /2021. 06. 05/ коронавируст халдварын 1288 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа. Эндэгсдийн нэг нь наймхан настай балчир. Дэндүү харамсалтай. Нөхцөл байдал илүү хариуцлагатай, илүү ухамсартай байхыг хүн нэг бүрээс хатуу шаардаж эхэллээ. Ямар ч худалдаа, үйлчилгээний газарт ороход зай барьж байгаа хүмүүс огт алга. Нөгөө л ар араасаа давхралдсан, нэгнийхээ нуруунд наалдах шахсан муухай дүр зургийг хаанаас л бол хаанаас харж болно. Халуун хэмжигч, гар ариутгагчтай дэлгүүр ч өдрөөс өдөрт ховордож байна! Тоглоомын талбайд хүүхдүүдээ бөөгнүүлж болохгүй гэдэг анхааруулгыг тоож байгаа ухамсартай хүн хэр олон байна вэ?! Хүүхдүүддээ анхаарал тавих нь бүү хэл өөрсдөө орон сууцны гадна сүүдрэвчинд маскаа авчихаад хээв нэг хөзөр тоглох хүмүүс яавал энэ өвчний аюулыг мэдрэх вэ?! Насанд хүрсэн, бүр өндөр настай хэрнээ олноороо нийлж наргиж, тоглож байгаа сэтгэхүйн доройтолтой этгээдүүд нийгэмд их л гай тарьж байна даа! Хүнсний зах дотор амны хаалтгүй, ангалзтал бохь зажилаад явж байгаа тэр “орк” хүүхнүүдэд алаг үр, аав, ээж байхгүй гэж үү?
Д.Дорж