Коронавирусын цар тахлын улмаас хүнсний дэлгүүрүүд 20 цаг хүртэл ажиллаж байгаа. Тэгвэл халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 8 нэрийн дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг хэвийн гормид оруулах асуудал яригдаж байгаа аж.
Гэхдээ энэ шийдвэрт зарим хүмүүс дургүйцэж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, БЗД-ийн 5 дугаар хорооны иргэн Н.Балжир “Дэлгүүрүүдийг 24 цаг хүртэл ажиллуулах гэж байгаа бол архи, согтууруулах ундаа зарахыг хориглох хэрэгтэй. Ер нь 20 цагаас хойш архи заруулах хэрэггүй. Энэ шаардлагыг зөрчсөн тухайн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Дэлгүүрүүд шөнийн 24 цаг хүртэл архи зарахаар архичид нийтийн амгалан тайван байдлыг маш их алдагдуулж, гэмт хэрэг ч хийдэг. Зуны улиралд шөнөжин архи, пиво ууж, байрны булан тохой, хүүхдийн тоглоомын талбай дээр хүртэл шээж, бааж халдварт өвчний эх үүсвэрийг тавьдаг. Өвөл болохоор орцонд орж ирээд мөн л завааруулна. Ийм учир 20 цагаас хойш согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох хэрэгтэй. Дэлгүүрүүдэд архи зарах ашигтай бол иргэдэд, миний хүүхдүүдэд тайван, эрсдэлгүй орчин чухал байна. Насанд хүрээгүй хүүхдүүд ч хэсэг бүлгээрээ нийлж архи, пиво уугаад шөнөжин тэнэж байна шүү дээ. Тэдэнд архи зарж байгаа дэлгүүрт хатуу арга хэмжээ авах цаг болсон” гэв.
Ц.Болор