БНХАУ-ын Сeнофарм, Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн хөгжүүлсэн Вероселл /Corv/ вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай нөхцөлд хэрэглэх вакцины жагсаалтад 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр бүртгэж авлаа. Ийнхүү ДЭМБ COVID-19 цар тахлын эсрэг 6 дахь вакциныг хүлээн зөвшөөрөв. Монгол Улсын Засгийн газар хүн амаа дархлаажуулах зорилтын хүртээнд Вероселл вакциныг БНХАУ-ын хүмүүнлэгийн туслaмжийн хүрээнд 300.000 тун, арилжааны шугамаар 2,334,400 тун хүлээн авсан билээ. Энэ сарын дугаар сард мөн арилжааны шугамаар 1,665,600 тун Вероселл вакциныг татан авахаар төлөвлөж байна.