М.Тулгат даргатай АН-ын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулсан Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагааны дүн гарч тус намын дарга асан С.Эрдэнэ гишүүд, дэмжигчдийнхээ олонхийн саналыг авч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсныг зарлалаа. Өнөө өглөө батламжийг нь “ёслол төгөлдөр” гардуулав.
Гэхдээ түүнийг бүртгэж авах боломж хууль эрхзүйн талаасаа байгаа, эсэх нь эргэлзээтэй. Учир нь О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдсөн хүмүүсээс хамгийн олон хүний санал авсныг өчигдөр мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, М.Тулгат буюу Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарын АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр болсон бол Х.Баттулгын зүтгүүлсэн Н.Алтанхуяг О.Цогтгэрэлийн АН-аас өрсөлдөхөөр боллоо. АН-ын даргыг тодруулсан шиг мөн л тус тусдаа арга хэмжээ болж өндөрлөлөө. Чухам хэн нь албан ёсны нэр дэвшигч болохыг ард түмэн ойлгосонгүй.
Д.Лхагва