Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай уулзаж өлсгөлөнгөө зогсоож, хэлэлцээрийн ажлын хэсэгт орохыг урилаа. Тэрбээр “Оюу толгойг өлсгөлөнгөөр шийдэхгүй, яриа хэлцлээр шийднэ. Монголчууд Оюу толгойн асуудал дээр эхлээд дотроо нэгдэх ёстой, Рио тинто-той нэг цонхоор харилцах ёстой. Дубайн болон, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн учраас У.Хүрэлсүхийн Засгийн газар шат дараатай ажлуудыг эхлүүлсэн” хэмээн мэдэгдлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авах ёстой гэдэг шаардлага тавьж, улмаар нийслэлийн төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа юм.