Ерөнхийлөгч Х.Баттулга хөл хорионы үеэр өрх бүрт 1000.000 төгрөг олгох санал гаргаж байсан билээ. Тэгвэл өчигдөр уг саналаа баталгаажуулж Оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Ерөнхийлөгчийн энэ үйлдлээс Монголд оффшор бүсээс өчнөөн мөнгө орж ирсэн мэт ойлгогдоод байгаа юм.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн байр суурьтай холбогдуулж “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол хуульгүй, дүрэмгүй улс уу? диктатор гараад ирчихсэн юм уу?” хэмээн мэдэгдлээ.