Зохиогч: Admin

АН-ын гишүүн  Ц.Сүхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би шууд хэлье. Хэрэв энэ удаагийн сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулбал 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдана. Ямар ч тохиолдолд МАН 30-аас дээш хувийн санал авах боломжгүй” хэмээн заналхийлжээ. Энэ хүн бол Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд байсан дипломатч хүн. Гэтэл нийгмийг эмх замбараагүй байдалд уриалан дуудсан зүйл яриад сууж байгааг нь зөвтгөх арга алга. Ямар нам ялахыг одоогоор хэн ч мэдэхгүй. Гэтэл АН-ынхан “МАН 30-аас дээш хувийн санал авах боломжгүй” гэж хүчээр тулгаж байгааг яаж ойлгох вэ? Судалгааны үр дүн байна уу? Эсвэл өөрсдөө ялагдахаа мэдрээд эртнээс нийгмийн сэтгэлзүйг…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр баруун Вержиниа муж дахь “Өмнөд Лий” нүүрсний далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Тус уурхай нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд онцгой анхаарч, ослыг тэглэж чадсан. Хамгийн олон хоног осол гараагүй гэдгээрээ эхний тавд орж буй юм. Уурхайн хамт олон туршлагаасаа хуваалцаж 1500 метрийн гүн дахь олборлолтын үйл ажиллагаатай төлөөлөгчдийг танилцууллаа. Хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндэд анхаарсан олон сайн туршлагыг мэдэж авсан тул энэ арга хэмжээ Монголын төлөөлөгчдийн хувьд нэг талаар сургалт болсныг Дэд сайд онцоллоо. Тус уурхай ажилчдын гэр…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдал, стандартын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 840 тоглоомын талбайг СӨХ хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан. Гэвч эдгээр тоглоомын талбайгаас 465 нь стандартын шаардлага хангахгүй, засвар хийх шаардлагатай байна. Тэрбээр хүүхдийн тоглоомын талбай хүүхдүүдэд хамгийн ойр хөгжиж тоглох газар байдаг. Гэтэл хүүхдийн тоглоомын талбай Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүйдсэн байна. Иймээс бид хотоо эзэнтэй, хариуцах хүнтэй болгосон цагт үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж…

Дэлгэрэнгүй

Ардчилсан намаас сонгуулийн луйвар, зөрчил, булхаатай холбоотой асуудлаар байр суурь илэрхийллээ. Ардчилсан намын дэд дарга Жудагийн Баярмаа: Сонгууль бүрээр ямарваа нэгэн луйвар, булхаатай холбоотой асуудал гарсаар ирсэн. Хар машинтай болсон ч энэ асуудал тасраагүй. 2016 оноос эхлэн улс төрийн намууд, иргэд сонгуулийн луйвар, булхаатай холбоотой асуудлаар асуудал тавьж ирсэн. Өнөөдрийг хүртэл огтхон ч шийдэгдсэнгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2020 оны сонгуулийн дараа улс төрийн намууд нэгдэж ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг нь сонгуулийн үеэр гарсан зөрчил, гомдлуудыг цуглуулан дүн шинжилгээ хийж үүнийг хэрхэн засах талаар саналуудыг боловсруулж холбогдох байгууллагуудад өгсөн. Олон нийтийн байгууллага бусад улс төрийн намуудтай хамтраад 3…

Дэлгэрэнгүй

Өчигдөр 20:16 цагт Сүхбаатар дүүргийн 9-р хороонд шар өвс шатсан дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 50мкв газарт шар өвс шатаж байсныг алба хаагчид шуурхай ажиллаж, 20:25 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. 4 дүгээр сар гарсаар шар өвс шатааж байгаад гал алдсан тохиолдол хэд хэд гарлаа. Онцгой байдлын албаныхан хаврын хуурайшилттай үед шар өвс шатааж болохгүй гэж удаа дараа уриалсаар байхад хүмүүс өнөөх л хэнэггүй, ухамсаргүй зангаараа анхааруулгыг огт хүлээж авахгүй байгаагаас өөрийн болон бусдын өмч хөрөнгийг сүйтгэж байна! Нас биеэнд хүрсэн хүмүүс байж…

Дэлгэрэнгүй

АН-ын гишүүн “Элийрэгч” хэмээх Ц.Уянга хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр Х.Баттулгыг Л.Оюун-Эрдэнэтэй холбоод зай чөлөөгүй  балбаж. Тухайлбал:  “Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “Херо” Б.Баатар гэдэг хүмүүсийн гурвал хэзээ ч салахгүй нь ойлгомжтой. Бусад нь зүгээр л дагавар бүтээгдэхүүн. Энэ хүмүүсийн л улстөр явж байгаа. Энэ хүмүүсийн улстөрийн гол дэмжлэг, ар тал нь гадны буюу Оросын нөлөөлөл байгаа. Тэгж үздэг. Түүнийгээ ч илэрхийлдэг. Улаан цайм Оросыг л дагах ёстой, Орос л бидний аврал, бараг л Оросын эрхшээлд орсон ч яах вэ гэдэг хүмүүс. Түүнийгээ түүхийн, ахан дүүсийн гэх мэт асуудлуудтай хольж ярьдаг. Сүүлийн үед дэлхий нийтийн нөхцөл ч өөрчлөгдлөө. Орос Улс ч ардчилсан нэртэй боловч…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Дөрвөлжингийн-Энгэр” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан гдуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 13:17 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 17:40 цагт цурамд оруулан 20:33 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар гал түймэрт хээрийн 1200 га талбай өртөж шатсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хаврын хуурайшилтын өдрүүд үргэлжлэх тул ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар  Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай,  Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах,  Нийслэл үнэт цаас гаргах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нийслэл гадаад үнэт цаас гаргах тухай асуудлыг танилцууллаа. Гэр хорооллын сэргэлтийн хүрээнд Сэлбэ дэд төв буюу Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороог орон сууцжуулах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Тодруулбал, эхний…

Дэлгэрэнгүй

Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олдож, шалгалтын ажил үргэлжилж байна. Хүмүүс ч энэ хэргийн хүрээнд өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж, нийгмийн сүлжээнд янз бүрийн зүйл биччихээж байна. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гэх С.Чимгээ, Ш.Түвдэнбалжир нар хэвлэлийн бага хурал хийж “Өмгөөлөгч Г.Батбаярын нас барсан хэрэгт Засгийн Газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Туг.мн сайтын н.Ариунтуул, Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг. Энэ хүмүүс хамгийн их нөлөөлсөн. Үүнийг Монголын ард түмэн мэдэх ёстой. Яагаад гэвэл бурхан болооч надад хоногштол хэлсэн зүйл нь надад маш их дарамт шахалт ирж байна. Мөрдөн байцаах албаны байцаагч н.Батцэрэн гэдэг хүн аймшигтай эрүүдэн шүүж байна гэж хэлсэн. Ардчилсан нийгэмд хүнийг…

Дэлгэрэнгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллаж, 182 орчим ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ. Тухайлбал тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, холголт цооролтоос сэргийлэх, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, шээлгүүр солих зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Түүнчлэн улсын асрамжинд буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор…

Дэлгэрэнгүй