Зохиогч: Admin

Оны өмнө хотын дарга Х.Нямбаатар автобусны жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгоно гэж мэдэгдсэн. Энэ нь  мэдээж жолооч нарт таатай сонсогдсон байх. Яг долоо хоногийн өмнө нийтийн тээврийн жолооч нар “Бидний цалинг 3.500.000 төгрөг болгох амлалтаа биелүүл” хэмээн шаардаж жагссан. Гэхдээ өөрсдийнхөө сахилга хариуцлага, ухамсар сэтгэхүй ямар байгаа талаар огт хөнддөггүй юм. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэгч байгууллага байдаг ч автобусны жолооч нарын цалин бага байна гэж хашгирахаас бус хариуцлага, соёл хандлагын талаар нэг ч үг унагаж үзээгүй. Өнөөдөр нийтийн тээвэр алдагдалтай байгаа нь үнэн. Алдагдлыг нь төрөөс дааж ирсэн нь үнэн. Жил бүр төсвөөс татаас өгдөг. Гэхдээ…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа. -Улаанбаатар хотод метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр/өчигдөр/ зарлалаа. Нийтдээ хэдэн төгрөгийн өртгөөр ямар ажлыг хэдий хэр хугацаанд хийж гүйцэтгэх юм бэ? -Метроны асуудал олон жил яригдсан. Энэ хугацаанд хэд, хэдэн оролцогч тооцоо судалгааг хийсэн. Үүнээс хамгийн эцсийн байдлаар Японы ЖАЙКА байгууллага эдийн засгийн тооцоо судалгааг нь хийж өгсөн байдаг. Уг тооцоон дээр үндэслээд бид эхний ээлжид 17.7 километр урт, 14 зогсоолтой, цагт 10-12 мянган хүн тээвэрлэх боломжтой, Амгалангаас Толгойт чиглэлд Энхтайваны өргөн чөлөөг…

Дэлгэрэнгүй

“Хөх сувд-2024” мөсний баяр Хөвсгөл аймагт хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Дотоодын төдийгүй гадаадын жуулчид олноороо мөсний баярыг зорин очиж байна. Уламжлал болсон энэхүү соёлын арга хэмжээ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол орныг сурталчлах талаасаа өндөр ач холбогдолтой юм. Энэхүү баярын хүрээнд урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдож байгаагаас гадна төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ гарчээ. Одоогоор 50 мянга гаруй хүн Мөсний баярт хамрагдаж байна. Д.Дорж

Дэлгэрэнгүй

АНУ хүнсний хомсдолыг арилгах зорилгоор Газын зурваст хүнсний тусламжийг анх удаа агаараас буулгалаа. АНУ, Йорданы арми бямба гарагт хоол хүнс бүхий ачааг Газын зурвас руу илгээсэн гэж АНУ-ын Төв командлал болон Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мэдэгджээ. Газар дундын тэнгисийн эрэг дагуу 38 мянга гаруй хоолыг агаараас буулгахад C-130 тээврийн онгоцыг ашигласан байна. Израил болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ-ын Засгийн газраас анх удаа агаараас тусламж үзүүлж байгаа нь энэ юм. Төв командлал дараагийн ажиллагааг төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Ж.Байдены засаг захиргаа мөн хүмүүнлэгийн тусламжийг далайгаар тээвэрлэх боломжийг судалж байгаа гэх мэдээлэл байна. Газын зурваст агаараас хүмүүнлэгийн тусламжийг…

Дэлгэрэнгүй

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакухо Даваажаргалыг өөр эмэгтэйчүүдтэй дотно харилцаатай байсан талаар Японы зарим хэвлэлүүд мэдээлсэн байна. Үнэн, худал нь одоогоор тогтоогдоогүй байхад Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд Их аваргыг буруутгасан агуулгатай мэдээг түгээж эхэллээ. М.Даваажаргал бол Японы мэргэжлийн сүмо бөхөд хамгийн олон буюу 45 удаа түрүүлж түүхэн дээд амжилт тогтоосон хүн. Түүний амжилтыг одоогоор хэн ч эвдэж чадаагүй байна. Цаашид ч 45 удаагийн түрүүг эвдэх тийм агуу бөх сүмогийн дэвжээнээ гарч иртлээ удах биз ээ. Ер нь Cүмо бөхийн холбооны удирдах түвшинд монголчуудыг хавчин шахах бодлого байгаа юм биш биз? Харь оронд Монгол эрийн эд хавыг…

Дэлгэрэнгүй

УЦУОСМХ-ийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс ирэх саруудын буюу IV-VI саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна. Агаарын дундаж температур IV болон V саруудад нутгийн баруун хагаст, VI сард баруун аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар ихэнх хугацаанд дунджаас бага, V болон VI сард төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хаврын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч гэнэтийн…

Дэлгэрэнгүй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн “Монголын Үнэн” сонинд өгсөн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна. -Өнөөдөр Монгол Улсад улс төрийн анхны нам байгуулагдсан өдөр. Тиймээс ууган намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд танд Эх орончдын өдрийн баярын мэнд хүргэж ярилцлагадаа орцгооё. -Баярлалаа. “Монголын үнэн” сонины уншигчид болон нийт ард иргэддээ энэхүү түүхэн ерөөлт өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Одоогоос 100 гаруй жилийн тэртээ Монгол Улс Манжийн дарлалаас ангижирсан ч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа алдах дээрээ тулаад байсан хүнд цагт үндэсний засаг төрөө сэргээхээр Нийслэл хүрээнд байгуулагдсан хоёр нууц бүлэг нэгдэж, 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд…

Дэлгэрэнгүй

“Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрт бүх гишүүдээс санал авах хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт албан ёсоор эхэлжээ. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Амгалангийн Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын дэд дарга О.Алтангэрэл, ҮБХ-ны Тамгын газрын дарга С.Батзаяа, Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир, Архангай аймгийн Засаг дарга асан, Архангай аймгийн ИТХ-ын дарга, ҮБХ-ны гишүүн М.Батжаргал, Ардчилсан намын даргын зөвлөх, ҮБХ-ны гишүүн Ж.Баясгалан, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, ҮБХ-ны гишүүн Д.Жаргалсайхан, ҮБХ-ны гишүүн Г.Хосбаяр, ҮБХ-ны Э.Мөнхсайхан, ҮБХ-ны гишүүн Б.Мөнхжаргал, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Д.Ихбаяр, Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга Д.Гантулга, Ардчилсан Залуучуудын Холбооны ЕНБД, ҮБХ-ны гишүүн Б.Анхбаяр, ҮБХ-ны гишүүн,…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр эх орончдын өдөр. Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө амиа хайрлаагүй үе үеийн баатарлаг эрчүүдийг санан дурсахаас гадна өсвөр үе, залууст цэрэг эх оронч үзэл санаа төлөвшүүлэх чиглэлээр бодитой ажил зохиох ёстой өдөр юм. Нэгэн урлагийн сургуульд багшилдаг танил маань гудамжинд таарлаа. Их л уруу дорой харагдах юм. “Яагаа вэ, бие чинь зүгээр үү?” гэж асуувал “Зүгээрээ, сэтгэл санаа гундуу байна. Сая хичээл ороод эх оронч үзлийн талаар сэдэв хөндөж Цогт тайж киноноос иш татаж оюутнуудад үзүүлсэн юм. Цогт тайжийн “Цогт тайж үхэвч Монгол улс мөнх” гэдэг агуу сюжетийг харуулаад тайлбарлабал зарим нь ердөө ойлгосонгүй. “Тусгаар тогтнол байлаа гээд яадаг…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай. Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ. Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1309 мBт хүрсэн бөгөөд үүний 60 хувийг Улаанбаатар хотын ачаалал эзэлжээ. Жайка олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцолсон байдаг. Тодруулбал, төр, хувийн хэвшлийн…

Дэлгэрэнгүй