Зохиогч: Admin

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд ажиллаж, эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн 900 ам метр газар эзэмших эрхийг цуцаллаа. Тус газрыг далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, “Меридиан” ХХК нь 1998 онд тус газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшсэн бөгөөд 2023 барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Гэвч одоог хүртэл барилгын суурийн ажил дуусаагүй байгаа юм. Энэ нь тус хорооны оршин суугчдын орчны аюулгүйд нөлөөлж байгаа тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаарх гомдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа ирүүлжээ. Иймээс Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар…

Дэлгэрэнгүй

АН-ын гишүүн “боевик” хэмээх Б.Билэгт телевизэд ярилцлага өглөө. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Өнгөрсөн 30 гаруй жилд хулгай худал дээд цэгтээ хүрсэн. Хэн гарч ирж цэвэрлэх юм бол гэж би олон жил хүлээсэн. Гэтэл миний төрсөн нутгаас, Бэрхийн хонхороос ийм зоригтой хүүхэд гардагийг хардаг юм байжээ. Энэ бол түүхэн эргэлтийн цаг шүү гэж олон түмэндээ хэлмээр байна. Хамгийн сүүлд Үндэсний баялагийн сангийн хууль батлагдлаа. Энэ бол 30 гэр бүлийн дарлалаас ард түмнээ чөлөөлөөд, үндэсний баялаг айл  болгоны үүдээр орох боломж нээгдлээ. Одоо Л.Оюун-Эрдэнийг дэмжээд цааш нь ажлыг нь үргэлжлүүлээд дахиад 4 жил ажиллуулаад үр дүнг нь та нар хараарай” хэмээн тодотгов.

Дэлгэрэнгүй

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар түүхэн аялал жуулчлалын бүс болон хөгжиж байгааг онцлоод бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулах эрхзүйн орчин бүрдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаснаа танилцууллаа. Мөн гарааны бизнес эрхлэх нөхцөлийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломж бүрдүүлэх юм байна. Газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчин бүрдүүлж, хөдөө аж ахуйг бизнесийн ашигтай салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх ёстой. Энэ ажлуудыг хийхийн тулд…

Дэлгэрэнгүй

Улаанбаатарт дугуйн зам гэхээр орчин ховор. Гэтэл дугуй, скүүтэр, мотоцикль унасан залуус улам л олшироод байдаг. Тэд явган хүний замаар хээр хөдөө явж байгаа юм шиг давхиж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгааг зүгээр хараад өнгөрөөж болохгүй ээ. Европт л гэхэд машин зам, дугуйн зам, явган хүний зам нь тус тусдаа байдаг. Өөр өөрсдийнхөө л замаар зорчдог болохоор осол аваар барагтай бол гарахгүй. Хүүхдээ хөтөлсөн хүмүүс тайван алхах боломжтой. Гэтэл манайд явган хүн аюулгүй алхах боломж алга. Энэ байдалд яаралтай анхаарал хандуулах цаг болжээ! Д.Дорж

Дэлгэрэнгүй

УИХ-ын ээлжит сонгуулийн Vlll тойрог, Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа алслагдсан 11, 20, 33 дугаар хорооны иргэд, сонгогчидтой хийлээ. Баянзүрх дүүргийн 11, 20, 33 дугаар хороо буюу Хонхор, Гачуурт бол алслагдсан, малчин өрхүүдтэй. Гэвч хөгжлийг алс бус ойр байх зорилгыг дэвшүүлж өнгөрсөн хугацаанд тохижилт, бүтээн байгуулалтын олон ажлыг Баянзүрх дүүрэгт шат шатандаа хэрэгжүүлснээр иргэдэд хөгжлийг ойртуулж чадсан. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт алслагдсан хороодын иргэд итгэл хүлээлгэж, дэмжихээ илэрхийлж байлаа. Мөн…

Дэлгэрэнгүй

УЛААНБААТАР ХОТ, БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна. УЦОШГ Голуудын усны түвшин үерийн аюултай түвшингээс Туул 21см, Хэрлэн 48см-ээр даван үерлэж цаашид усны түвшин нэмэгдэж болзошгүй тул ард иргэд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлж гол, нуурын эрэг орчимд амарч зугаалахгүй байх, баталгаат зам, гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Олий Мажлис-ийн Сенатын дарга Танзила Нарбаева-г хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч, хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй болсныг онцоллоо. Нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Үүнд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Сенатын дарга Т.Нарбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Узбекистан Улсын төр, засаг, парламентын…

Дэлгэрэнгүй

АН “уржигдар”: Ер нь ардчиллынхан эхнээсээ нэг гэрт яваагүй шүү дээ. 1990 оны 2 дугаар сарын 18-нд сард болсон Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны анхдугаар их хурлаар Монголын Ардчилсан Нам /МоАН/-ыг байгуулж байгааг зарлан тунхагласан хэдий ч цагаан морин жилийн хувьсгалд оролцсон болон ардчиллыг дэмжигч хүмүүс зөвхөн энэ намын дээвэр дор нэгдэж нягтарч чадаагүй юм. Р.Гончигдоржийн байгуулсан Ардчилсан социалист хөдөлгөөнөөс Монголын Социал Демократ Нам мэндэлсэн бол Да.Ганболдын Шинэ дэвшилт холбооныхон Монголын Үндэсний Дэвшлийн Нам /МҮДН/ гэгчийг байгуулж билээ. МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч С.Зориг ч гэсэн тухайн үед МоАН-ынхантай ганзага нийлэлгүй Бүгд Найрамдах Нам /БНН/, дараа нь Нэгдсэн Нам /НН/-ыг үүсгэж, бие…

Дэлгэрэнгүй

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх тосгоны иргэд сонгогчидтой уулзаж, УИХ-ын сонгуулийн онцлог, МАН-ыг багаар нь яагаад сонгох ёстойг тайлбарлалаа. Энэ удаагийн сонгуулиар намын жагсаалт болон томсгосон тойргоос парламентын 126 гишүүн сонгогдоно. Ингэснээр иргэдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад нэмэгдэж, зөвхөн нэг аймгийн аль нэг сум биш, Монгол Улсын хөгжлийг том зургаар хардаг болно. Тиймээс Сэцэн ханчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, Ерөнхий сайдаа багаар нь сонгож, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх боломж олгон, авлигын эсрэг ард түмний ялалтад нэгдэхийг уриалав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас У.Отгонбаяр,…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал, Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд: Д:6 “Шар хоолойн ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл, Д:7 “Арцатын ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл, Х:12 “Хонхор – Офицеруудын ордон” чиглэлд  21 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, Ү:24 “Ургах наран хороолол – Офицеруудын ордон” чиглэлд 28 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна. “Эс энд эй транс” ХХК дараах хоёр чиглэлд: Д:8 “Тахилт зам анги – Толгойт – 21-р хороолол -…

Дэлгэрэнгүй