Фейсбүүкчид ээ, жиргээчид ээ! Эхлээд юмны учрыг олж байж дараа нь хүний мууг үзэх ажлаа хий! Учир шалтгааныг нь түй ч мэдэхгүй байж юм л бол гар утсаа гаргаж зураг дараад олон нийтэд цацахаа яарах юм. Юм л бол үнэн, худал нь батлагдаагүй постыг сэвж бусдыг хохирооно! Та нарын лайк цуглуулах дон хэчнээн хүмүүсийг хохироож байгааг ойлгох ухамсар байна уу? Өөрөө л кайф авч, нэр хүнд олж байвал хүний асуудал огт хамаагүй гэдэг дэндүү увайгүй үзэл бодолтой болжээ. Хүний нэр төр амьдрал, хувь заяатай нь холбоотой байдаг юм! Хувь тавилан тоглоом юм уу?! Сошиалын орон зайн түрэлтийг дагаад хүний мөс…
Зохиогч: Admin
Маргааш III/26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Нөгөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -5-10 градус, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус байна. /ОБЕГ/
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед “АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тэгвэл энэ үйлдлийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай, эрэгтэй “О” гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, баривчилжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ мэдээллээ.
Терроpиcт халдлагын улмаас шархадсан хүмүүст яаралтай цус сэлбэх шаардлагатайг Москвагийн иргэд ойлгож байгаа учир олноороо Цусны төвд очиж цусаа өгч байгаа аж. Тухайлбал, Москва хот дахь Гавриловын Цусны төв 2024 оны 03 дугаар сарын 23-ны 08.00 цагаас хойш аль хэдийн 500 гаруй донор хүлээн авсан талаар сайн дурын ажилтан Анастасия Кришталева РИА Новости агентлагт ярьжээ. Тус төв урт оочерыг үл харгалзан цусаа өгөхөөр ирсэн сүүлийн хүнийг хүртэл ажиллах болно гэж мэдэгджээ. Гавриловын Цусны төвийн цус авах стандарт цагийн хуваарь Москвагийн цагаар 08.00-13.00 цагийн хооронд байдаг аж. Д.Лхагва
Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч зургаан машин техник, дөрвөн помптойгоор сорууллаа. Авто замд тогтсон 54…
МАН-ын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдааны явцын талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Бага хуралд намын Их Хурлаас сонгогдсон 479 гишүүн бүртгэлтэй. Тэдний 80 гаруй хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна. Өнөөдөр болж буй Бага хурлын III хуралдаанаар Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх журам батлах, мөн ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн. Одоогоор Намын даргын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар улс төрийн илтгэл тавьсантай холбогдуулан Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгуулийн бэлтгэл ажлыг хангах,…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ. Тус эмгэнэлд “Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гэмт этгээдүүд зэвсэглэн халдаж, алан хядах үйл ажиллагаа явуулснаар гэм зэмгүй олон арван энгийн иргэд харамсалтайгаар амь үрэгдэж, шархадсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улс энэхүү балмад алан хядах гэмт үйл ажиллагаанд гүнээ харамсаж байгаа бөгөөд энэ амаргүй цаг үед Оросын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна. Амь үрэгдсэн иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт олон хүн угаартсан байдалтай нас барсан байна. Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна гэж цагдаагийн байгууллага анхаарууллаа.
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-42 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан цастай. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.2 градусаар дулаан, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Төвийн зарим сумдын нутгаар дунджаас 1.1-1.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 40 орчим хувьд дунджийн орчим…
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.22/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаарх асуулгын хариуг сонсов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь 2023 оны 10 дугаар сарын 27-нд тавьсан уг асуулгадаа, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх төслийн ажлын явц, өнөөдрийг хүртэл хойшилсоор байгаагийн шалтгаан, Камбож Улсын компани урьдчилсан байдлаар шалгарсан гэх мэдээлэл үнэн эсэх, станцыг хэзээ бүрэн хүлээн авах, түүнээс гарах үр өгөөж зэргийг тодруулж асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дээрх асуулгад хариулахдаа, үндсэндээ 2013 оноос эхэлсэн…