“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК болон ХУД-ийн 15 дугаар хороо хамтран 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтаж, “Дэм дэмэндээ” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Тус өдөрлөгт иргэд өөрт байгаа ном сурах бичиг, хувцас цүнх, тоглоом зэргийг солилцох, хандивлах боломжтой бөгөөд өнөөдөр 16 цаг хүртэл үргэлжлэх юм. Өдөрлөгийн үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хамт олон тус хорооны 1-2 дугаар ангид суралцах 10 хүүхдэд сурлагын өндөр амжилт хүсэн гарын бэлэг өглөө. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК
Зохиогч: Admin
Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүний 25 (4.6%) нь хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 60% нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгчид байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүний 63.6% нь 0-18 насны хүүхэд байна. Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7%, тархины гэмтэл 18%, өвдөг болон…
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “ойрын долоо хоногт” утсаар ярина гэж Цагаан ордон лхагва гарагт мэдэгджээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадын Гадаад хэргийн хорооны дарга Ван И-тэй уулзахаар Бээжинд айлчлах үеэр дээрх мэдэгдлийг хийлээ. Хоёр талын мэдээлснээр, ойрын хугацаанд цэргийн удирдагчид ч мөн утсаар ярих ажээ. Хиймэл оюун ухааны асуудлаарх Америк, Хятадын хоёр дахь шатны хэлэлцээг хийхээр төлөвлөж байна гэж Хятадын тал мэдээлсэн байна. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгчийн олон улсын уур амьсгалын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста удахгүй Хятадад айлчлах ажээ. Гэхдээ айлчлал хэдийд болох талаар дурдсангүй. Хоёр улс технологийн хязгаарлалт, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, Украины асуудлаар байр сууриа хадгалж байгааг Ж.Салливаны айлчлалын талаарх албан ёсны мэдэгдэлд дурджээ. Ж.Байден ирэх 11 дүгээр…
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны өрхийн эмнэлэгт хүн их байв. Хүүхдээ дагуулсан эхчүүд дугаарлан зогсоно. Ганцхан эмч үзлэг хийж байсан болохоор оочер үүсэх нь аргагүй. 50 гаруй насны эрэгтэй хүн орж ирээд “Ажлаас дуудаад байна. Би ганц эм бичүүлэх гэсэн юм” гэж тэнд байгаа залуухан хүүхнүүдээс гуйвал “Ажилгүй хэн байгаа юм” хэмээн зэрэг зэрэг шаагилдлаа. Ахмад хүнд тусалчихад тэднээс юу унах вэ?! Нөгөө эр “Уг нь 5 минут ч хүрэхгүй шүү дээ. Та нар чинь ямар хүн муутай хүмүүс вэ!” гэж хэлээд аргагүйн эрхэнд гарч явлаа. Хүнд тусалж мэддэггүй, хөндий хүйтэн сэтгэлтэй хүүхнүүдийн үр хүүхэд хэн болж хүмүүжих нь тодорхой.…
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа. Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна. Алба хаагчид техник, хэрэгслүүдийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгууллаа гэж ОБЕГ мэдээлэв.
“Приус-20” маркийн автомашин тоглоомын талбайн хашааг мөргөж унагаасан осол өчигдөр Хан-Уул дүүргийн IV хороо “Шинэ өргөө” хороололд гарчээ. Үүний улмаас тоглоомын талбайд тоглож байсан хүүхдүүд өртсөн байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Багажаар үлээлгэж үзэхэд тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Машины осолд дөрвөн хүүхэд өртөж, эрүүл мэндийн байгууллагын хяналтанд байгаа” гэв Эх сурвалж: DNN
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Нийслэл хотын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх хэрэгцээ шаардлага үүссэн. Тиймээс энэ жил нийт 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж буй. Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн бөгөөд шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж шинэчилж буй. Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх 900 метр хос шугамыг шинэчлэх ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 1,6,8 дугаар хорооны хэрэглэгчдийг…
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нийт 503 хүн үйлчлүүлжээ. Тухайлбал: ТӨВ эмнэлэгт -236 САЛБАР эмнэлэгт -57 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс насанд хүрэгсэд 293, хүүхэд 210 байгаа юм.
Нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр дэд төвийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг гадаадын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломж бүрдэж байгаа. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, 12 мянган айлын орон сууц, нийгмийн барилга байгууламж, явган зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг байгуулахдаа гадаад зах зээлээс хөрөнгө босгож гүйцэтгэхээр төлөвлөөд буй. Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээр хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр…
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан ч мэргэжлийн хяналтын алба хэвээр байгаа шүү дээ. Хичээл сургууль эхэлж хөл хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Хүүхдүүд хэсэг бүлгээрээ нийлж ойролцоох ТҮЦ, 8 нэрийн дэлгүүрээр мантуун бууз, ороомог, пирожки тэргүүтнийг авч идэх нь эрс нэмэгддэг. Гэхдээ жижиг худалдааны цэгүүд гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээний бичиггүй, хэд хоносон нь мэдэгдэхгүй махан бүтээгдэхүүн авч иддэг. Халууны эрч буураагүй ийм үед ТҮЦ-нүүд мах, махан бүтээгдэхүүнийг ил тавиад зарж болохгүй биз дээ? Оройны 20 цагт ТҮЦ-ны лангуун дээр мантуун бууз хэвтэж л байх. Хэзээ ирсэн бэ гэж асуувал өглөө л ирсэн ш дээ хээв нэг хариулна. Өдөржин халуун лангуун…