Өвөрхангай аймгийн Сант суманд МАН-ын ухуулагчаар ажиллаж байсан иргэн АН-ын штабын ажилтны амь насанд хохирол учруулсан хэрэгтэй холбогдуулж МАН шуурхай арга хэмжээ авч нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг сонгуулийн өрсөлдөөнөөс татаж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан “Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр…
Зохиогч: Admin
ХУД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил орчим гацсан юм. Тэгвэл өнөөдөр тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ. Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнгөрсөн сарын 7-ны өдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүлж байсан. Тус зам ашиглалтад орсноор Нарны зам болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах…
Өвөрхангай аймгийн Сант суманд өчигдөр харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу хөдөлжээ. Уг хэргийн талаар одоогоор цагдаагийн байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй бөгөөд АН-ын зүгээс олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалттай холбон тайлбарласан. Хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу ирэхээр болжээ. Түүний хувьд цагдаа хүчний холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан, бодит байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж байгаа хоршоологчдын төлөөлөл, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хамтын ажиллагаа өрнүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоршооны стандартын дагуу бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хоршооны хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн гаргах, экспортын чиг баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх харилцааг эрчимжүүлэх зорилготой юм.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын гэнэтийн үзэгдлийн давтагдал төв болон зүүн аймгуудын нутгаар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд ч бороо хур ихтэй, бүс нутгуудаар гэнэтийн ус ихтэй аадар бороо ажиглагдах магадлал өндөр байна. Тиймээс аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, голын усны түвшин нэмэгдэж үерлэх зэрэг байгалийн аюулт үзэгдэлд сонор сэрэмжтэй байж, бэлэн байдлаа хангахыг ОБЕГ-аас иргэд та бүхэндээ уриалж байна.
УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа 1-р тойрог буюу Хангайн бүсэд үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын ахалсан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нарын МАН-аас нэр дэвшигчдийн баг энэ сарын 11-14-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн 19 сумаар орж, сонгогчидтойгоо уулзлаа. Тэд өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлууд, МАН-ын болон Хангайн бүсийн Мөрийн хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо. Иргэдийн хувьд шударга ёсны төлөө, авлигын эсрэг хийж буй тэмцэл, улсын эдийн засгийг…
УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас Н.Алтаншагай, П.Сайнзориг, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар, Ч.Номин нар нэр дэвшиж байна. Тэд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгонд ажиллаж, сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонслоо. Уулзалтаар нэр дэвшигчид эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг алслагдмал хороодыг бүс нутгийн онцлогт тохируулан хөгжүүлснээр өрх бүр орлоготой болж ингэснээр эдийн засаг тэлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байв. Бүс нутгийг иж бүрэн төлөвлөж, шинжлэх ухаанд үндэслэн хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгасныг иргэд олзуурхан хүлээн авч байлаа. Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн бодлогыг орон даяар хэрэгжүүлбэл алслагдмал хороод өөрийн онцлогт тулгуурлан хөгжих, цаашлаад…
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ГХЯ-ны удирдлагуудтай уулзахдаа, тус улс Украины мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах шинэ санал дэвшүүлж байгааг мэдэгдлээ гэж ТАСС агентлаг мэдээлэв. Уг саналд Крым, Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын бүс нутаг гэж хүлээн зөвшөөрөх, Украины эвсэлд үл нэгдэх, цөмийн зэвсгээс ангид байх статусыг хадгалах, тус улсыг цэрэг зэвсгээр хөөцөлдөхийг зогсоох, нацист үзэл суртлын нөлөөнөөс ангижруулах, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах зэргийг тусгажээ. Үүний сацуу хэлэлцээг эхлүүлэхийн тулд Украины тал Донецк, Луганск болон Херсон, Запорожье мужуудын нутгаас цэргээ татах ёстой. Оросын Ерөнхийлөгч мөн Украины Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсныг…
С.Зориг агсаны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун сэтгүүлчид С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдсэн асуудлын хүрээнд телевизийн сэтгүүлчид байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Хэргийг шийдсэн байдлыг харвал итгэл үнэмшил огт төрөөгүй. Хэдэн хүнийг хэлмэгдүүлсэн үйл явц болоод өнгөрсөн гэж бодож байна. Тэр хүмүүсийг цагаатгах ёстой. Би хувьдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зоригтой, шударга ажилласан гэж бодож байгаа учир дэмжиж байна” гэсэн юм.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн иргэдтэй хийх уулзалт олон ястны өлгий нутаг Ховд аймагт үргэлжилж байна. Ховд аймагт нефть боловсруулах бага оврын үйлдвэр барих бөгөөд УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт туршлагатай, боловсролтой, чадвартай 10 хүнээ нэр дэвшүүлж байгааг тус намын дарга онцоллоо. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Монгол төр иргэндээ биш даргад үйлчилдэг болсон учир хууль засагладаг болох хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулиар ардчилсан улс байх уу, эс байх уу, хүний эрх, эрх чөлөө үлдэх үү, эс үлдэх үү гэдгийг шийдэх сонгууль болно” гэв.