Зохиогч: Admin

Олон жил усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна. Энэ талаар “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа. Тэрбээр “Хайлааст орчимд нийт 300 гаруй метр далангийн засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд нийт таван байршилд далан сувгийн засварын ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд 50 хувьтай үргэлжилж байна. Мөн Жаргалантын ам дагуу шинээр далан сувгийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар буюу долоодугаар сарын 2-ны өдөр Хайлаастын үерийн хамгаалалтын далангийн хэсэгт шинээр 150 ширхэг 15 см-ийн зузаантай хавтан суулгаж, ажил 60 хувьтай үргэлжилж байна” гэлээ. Үер, усны аюулаас…

Дэлгэрэнгүй

Шинээр бүрдсэн УИХ-ын анхны хуралдаан өнөөдөр боллоо. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо. УИХ-ын 126 гишүүний 121 нь Д.Амарбаясгаланг дэмжсэн санал өгснөөр тэрбээр 126 гишүүнтэй анхны парламентыг удирдахаар боллоо. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан сонгуулийн зардлын тайлангаа сонгуулийн санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2024 оны долдугаар сарын 28-ны өдрийн дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. Сонгуулийн зардлын тайланг Төрийн аудитын байгууллагад хүргүүлэхдээ дараах баримт бичгүүдийг хавсаргасан байна. (Энэ холбоосоос харна уу) Сонгуулийн зардлын тайланг ирүүлэхдээ хавсаргасан…

Дэлгэрэнгүй

УИХ-д 42 хувийн суудал авсан АН-ын УИХ дахь бүлгийн дарга өнөөдөр тодорно. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Х.Баттулга, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг нарын нэрс уг суудалд яригдаж байгаа аж. Х.Баттулгын хувьд АН-ын даргад өрсөлдөж, өөрийнхөө зохион байгуулсан сунгаанд ялалт байгуулж байсан хүн. Түүний зорилго бол өөрийнхөө төлөөллийг АН-ын бүтцэд илүү оруулж, хувийн бодлогоо хэрэгжүүлэх явдал юм. Д.Дорж 

Дэлгэрэнгүй

УИХ-ын 2024 оны сонгуульд нийт сонгогчдын 1 хувиас дээш санал авсан есөн нам Улс төрийн намын тухай хуулиар төсвөөс санхүүжилт авах эрхтэй болжээ. Үүнд: -МАН 35 хувь -АН 30.1 хувь -ХҮН нам 10.4 хувь Үндэсний эвсэл 5.2 хувь -ИЗНН 5 хувь -Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь -Үнэн ба зөв нам 2.8 хувь -Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь -Бүгд найрамдах нам 1.3 хувийн саналыг тус тус авсан. Гэхдээ 1 хувийн босго гэдэг чинь хэтэрхий бага шүү дээ. Ядаж 10 хувиас дээш санал авсан намд улсын төсвөөс санхүүжилт өгөх нь зүйд нийцнэ. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл баялаг бүтээдэггүй, сонгууль…

Дэлгэрэнгүй

2024 оны  сонгуулиар МАН 68 суудал авч ялалт байгууллаа. Гэхдээ дангаараа Засгийн газраа байгуулахыг яарсангүй. 42 суудал авсан АН-д хамтарсан Засгийн газар байгуулах урилга хүргүүлсэн бололтой юм. ХҮН намд ч нэг сайдын суудал амалсан сурагтай. МАН-ын хувьд ирэх дөрвөн жилд дангаараа засаглалаас илүү хамтран ажиллахыг чухалчилж, нөгөө талаас улстөрийн тогтвортой байдлыг эрхэмд үзэж байгаа болохоор ийм шийдэлд хүрсэн биз ээ. Гадаад нөхцөл байдал ч хүнд байна. Гэтэл АН-ын нэр бүхий улстөрчид “Бид хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ. Хамтрах тухай ойлголт байхгүй” гэж үнэд оров. Анх удаагаа парламентын гишүүн болсон “нялх Сэнгүм” ч “Шинэ МАНАН үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж томров. АН-ын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгосон онцлогтой болсныг дурдав. Ингэснээр 2024-2028 оны парламент нь олон намын төлөөлөл, ард түмний төлөөлөл, хамгийн олон эмэгтэй гишүүдээс бүрдэж чадсаныг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслүүд сонгуулийн үеэр өрнөсөн маргаан, талцлыг умартаж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байж, ажлаа хийх цаг ирснийг…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.24-30/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 93 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 44 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 46 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

МАН хэдийгээр дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудал авсан ч эвслийн Засгийн газар байгуулахаас татгалзахгүй бололтой. Лу.Гантөмөр ч шинэ Засгийн газарт АН орж, хамтран ажиллахыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл АН доторх хэсэг бүлэг нөхдүүд энэ шийдвэрийг сөрөөд эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН сөрөг хүчний үүргээ биелүүлж, эрх баригчдад хяналт тавих ёстой. Засгийн газарт орох, эсэх асуудлыг ҮБХ-гоор хэлэлцүүлэх нь зүйтэй” хэмээн мэдэгдэв. Үүнээс болоод тус намд мөн л үл ойлголцол үүсэх нь. Д.Лхагва

Дэлгэрэнгүй