2024 оны сонгуулиар МАН 68 суудал авч ялалт байгууллаа. Гэхдээ дангаараа Засгийн газраа байгуулахыг яарсангүй. 42 суудал авсан АН-д хамтарсан Засгийн газар байгуулах урилга хүргүүлсэн бололтой юм. ХҮН намд ч нэг сайдын суудал амалсан сурагтай. МАН-ын хувьд ирэх дөрвөн жилд дангаараа засаглалаас илүү хамтран ажиллахыг чухалчилж, нөгөө талаас улстөрийн тогтвортой байдлыг эрхэмд үзэж байгаа болохоор ийм шийдэлд хүрсэн биз ээ. Гадаад нөхцөл байдал ч хүнд байна.
Гэтэл АН-ын нэр бүхий улстөрчид “Бид хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ. Хамтрах тухай ойлголт байхгүй” гэж үнэд оров. Анх удаагаа парламентын гишүүн болсон “нялх Сэнгүм” ч “Шинэ МАНАН үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж томров.
АН-ын даргын хувьд энэ талаар байр сууриа илэрхийлээгүй л байна. Хувь хүнийхээ зүгээс мэдээж засагт орохоос цааргалахгүй байгаа л даа. Ямар ч байсан эвслийн Засгийн газарт орж, хамтран ажиллах улстөрийн шийдвэр АН-аас гарах биз ээ. Улстөрийн хүчний хувьд том боломж шүү дээ.
Д.Лхагва
1 сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan