Унгар УлсынҮндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын даргаГ.Занданшатар тус улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр Баянхонгор аймгийнБайдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ боллоо. Айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Унгар улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай уулзалт хийлээ. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан байна. Харин Унгарын тал төслийгхөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлсни йдагуу айлчлалын хүрээнд энэхүү уулзалт болсон. Баянхонгораймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийнзасгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан…
Зохиогч: Admin
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөнд Ерөнхийлөгч асан Дональд Трамптай тунан үлдээд байсан Никки Хейли “супер мягмар гараг”-ийн сунгаанд ялагдал хүлээснийхээ дараа сонгуулийн компанит ажлаа зогсоож буйгаа мэдэгдлээ. Д.Трампыг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.Хейли лхагва гарагт дээрх мэдэгдлийг хийх үеэрээ Д.Трампад баяр хүргэсэн боловч түүнийг дэмжинэ гэдгээ зарласангүй. Гэхдээ ирэх 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд Д.Трамп Ерөнхийлөгч Жо Байдентай өрсөлдөх нь ерөнхийдөө тодорхой болоод байгааг хүлээн зөвшөөрчээ. Ж.Байден мягмар гарагт болсон Ардчилсан намын сунгаануудад мөн ялсан юм. Н.Хейли Д.Трампад сайн сайхныг хүсэн ерөөж байгаагаа илэрхийлсэн боловч “БНН доторх болон намын хүрээнээс гаднах…
Нийслэлийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй болон халиа дошинд өртсөн, шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 33, 29 дүгээр хорооны голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй айл өрх байгаагаас, зөвшөөрөлгүй буусан 84 айл өрх, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл өрх байна. Нийт 150 айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Сонгинохайрхан дүүрэгт үерийн эрсдэл бүхий 135 айл өрхөд мэдэгдэх хуудас өгч, шар усны үерт өртөх эрсдэлтэй 3 айлыг…
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон. Тэгвэл өнөөдөр 13.30 цагт тэднийг шүүхээр болжээ. Өмнө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 29-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал болох байсан боловч З.Энхболдын биеийн байдал муу гэдэг шалтгаанаар хойшилж байлаа. Гэхдээ энэхүү нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн З.Энхболдыг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ хоёр албан тушаалтан нүүрсний хэрэгт болон эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар: Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа. Боловсрол, шинжлэх ухааны салбарт төрийн болон орон нутгийн өмчийн 1,799 сургалтын байгууллагад 95,032 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 1,279 байгууллагын 62,099 албан хаагч нь орон нутаг ажиллаж байна. Орон нутагт ажиллаж буй боловсрол сургалтын байгууллагын багш ажилтанд олгох мөнгөн тэтгэмжийг 2006 оноос Боловсролын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олгож эхэлсэн бөгөөд боловсролын Багц хуулинд тусгагдсан өөрчлөлттэй уялдуулан тэтгэмж олгохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм. Журам батлагдсанаар орон нутагт дахь боловсролын сургалтын байгууллагын төрийн…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэрийг гаргалаа. Дотоод, гадаадын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоод гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, Багш болон багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, төрийн болон орон нутгийн багш ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх, дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд…
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Арканзас, Мэн муж улсуудад болсон Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд тэргүүлж байна. Арканзаст санал хуудсын 6 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Д.Трамп 74.8 хувийн санал аваад байгаа бол АНУ-ыг төлөөлөн НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр сууж асан Никки Хейлиг 20 хувь нь дэмжсэн байна. Мэн муж улсад саналын хуудсын 26 хувийг тоолоод байгаа бөгөөд Д.Трамп сонгогчдын 69.8 хувь, Н.Хейли 25.5 хувийн дэмжлэгийг тус тус авчээ. Д.Трамп мөн Алабама, Виржиния, Массачусетс, Оклахома, Хойд Каролина, Теннеси, Техас муж улсуудад ялж байна. 15 муж улс, нэг нутаг дэвсгэрт нэгэн зэрэг болдог “супер мягмар гаргийн” сунгаа Америкт өчигдөр боллоо. Энэ…
Хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Гол шалтгаан нь баталгаагүй хүнс, агаарын бохирдол гэдгийг захын хүүхэд ч мэднэ. Агаарын бохирдол үүсгэгч нэгэн хүчин зүйл нь автомашины яндангаас гарч байгаа утаа юм. Өндөр хөгжилтэй оронд машиныхаа янданд заавал шүүлтүүр хийж байж замын хөдөлгөөнд оролцдог бол Монголд ихэвчлэн хуучин машинууд оруулж ирдэг бөгөөд янданд нь шүүлтүүр суурилуулах тухай ойлголт байдаггүй. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хорт утаа үйлдвэрлэгч машины янданд шүүлтүүр заавал суурилуулахыг хуульчилсан ч болно шүү дээ. Эдэлгээний хугацаа нь дууссан автобуснууд хорт утааг жинхэнэ үйлдвэрлэгч мөн. Төрийн холбогдох байгууллагаас ийм сөрөг үзэгдлийг шууд зогсоож чадахгүй байгаад гайхах юм. Хар…
Хүүхдийн ордонд “Үндэсний сэтгүүл зүй-111” жилийн баярын хурал болж байна. Одоогоос 11 жилийн өмнө Монгол Улсад сэтгүүлзүйн салбар анх үүссэн билээ. Хуралд үе үеийн сэтгүүлчид оролцож, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа асуудлыг хэлэлцэж, цаашид хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн, дарамт учруулсан үзэгдэлтэй хэрхэн тэмцэх талаар зөвлөлдөж байна.
2024.03.06-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагуудтай албан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Ц.Баярмагнай, Мэдээлэл технологийн төвийн дарга Д.Гантулга, Гадаадын иргэн харьяатын газрын Захиргаа удирдлагын газрын дарга И.Баатархүү, Виз зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, Мэдээлэл технологийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ганзориг, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат нар оролцлоо. Уулзалтаар: -Хоёр байгууллагын цаашдын уялдаа холбоо -Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд -Мэдээллээ солилцох чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрлээ.