Зохиогч: Admin

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгаж, “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг хүлээн ажиллаж буй Хянан шалгах түр хорооны гишүүд болон хянан шалгагч, шинжээч нар /2024.03.19-21 / Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллав. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж буй байдал, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл байдал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Замын-Үүд дэх Гаалийн газар,…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Beyond Nutrition” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулахын сацуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хийсэн судалгаагаар хүүхдийн өдөрт авах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин бага, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, хүнснээс авах болон нарны гэрлээс авах Д амин дэм бага байгаагаас…

Дэлгэрэнгүй

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр “Санаа зоволтгүй. АН туйлын эв нэгдэлтэйгээр сонгуульд орох гэж байна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл яг ачир дээрээ байдал тийм биш байгаа юм. АН-ын гишүүн И.Цэрэнбат, Х.Алтанхуяг гэх мэтийн “эсэргүүнүүд” Л.Гантөмөрийн эсрэг хөдөлгөөн өрнүүлээд удаж байгаа. Тэд Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсан өдрөөс хойш л түүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж ирсэн гэхэд болно. Бүр  Боловсролын зээлийн сангийн зэрэг хэргүүдээр нь Л.Гантөмөрт хилийн хориг тавих ёстой гэж удаа дараа мэдэгдээд байгаа. Өмнөх баасан гарагт л гэхэд тэд дахин хэвлэлийн бага хурал зарлаж “АН сөрөг хүчний байр сууриа хадгалж чадахгүй байна. Л.Гантөмөр МАН-ын даргын суганы үс шиг…

Дэлгэрэнгүй

МАН-ын Бага хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Түүгээр УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой хэд хэдэн асуудал шийджээ. Хамгийн эхнийх нь тус намын уг сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталсан байна. МАН-ынхан 2023 оны наймдугаар сард иргэд, олон нийтээс мөрийн хөтөлбөртөө санал авах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг бүх аймаг сумд, нийслэл дүүргүүд дэх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодоос цахимаар, цаасан хэлбэрээр, мөн биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж нийт 40 гаруй мянган саналыг авчээ. Тэдгээрийг нэгтгээд УИХ-ын 2024 оны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө багцалжээ. Ер нь бол найман жилийн туршид засгийн эрхийг барьж буй МАН-ынханд энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах, батлах…

Дэлгэрэнгүй

Фейсбүүкчид ээ, жиргээчид ээ! Эхлээд юмны учрыг олж байж дараа нь хүний мууг үзэх ажлаа хий! Учир шалтгааныг нь түй ч мэдэхгүй байж юм л бол гар утсаа гаргаж зураг дараад олон нийтэд цацахаа яарах юм. Юм л бол үнэн, худал нь батлагдаагүй постыг сэвж бусдыг хохирооно! Та нарын лайк цуглуулах дон хэчнээн хүмүүсийг хохироож байгааг ойлгох ухамсар байна уу? Өөрөө л кайф авч, нэр хүнд олж байвал хүний асуудал огт хамаагүй гэдэг дэндүү увайгүй үзэл бодолтой болжээ. Хүний нэр төр амьдрал, хувь заяатай нь холбоотой байдаг юм! Хувь тавилан тоглоом юм уу?! Сошиалын орон зайн түрэлтийг дагаад хүний мөс…

Дэлгэрэнгүй

Маргааш III/26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Нөгөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -5-10 градус, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус байна. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед “АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тэгвэл энэ үйлдлийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай, эрэгтэй “О” гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, баривчилжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Терроpиcт халдлагын улмаас шархадсан хүмүүст яаралтай цус сэлбэх шаардлагатайг Москвагийн иргэд ойлгож байгаа учир олноороо Цусны төвд очиж цусаа өгч байгаа аж. Тухайлбал, Москва хот дахь Гавриловын Цусны төв 2024 оны 03 дугаар сарын 23-ны 08.00 цагаас хойш аль хэдийн 500 гаруй донор хүлээн авсан талаар сайн дурын ажилтан Анастасия Кришталева РИА Новости агентлагт ярьжээ. Тус төв урт оочерыг үл харгалзан цусаа өгөхөөр ирсэн сүүлийн хүнийг хүртэл ажиллах болно гэж мэдэгджээ. Гавриловын Цусны төвийн цус авах стандарт цагийн хуваарь Москвагийн цагаар 08.00-13.00 цагийн хооронд байдаг аж. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч зургаан машин техник, дөрвөн помптойгоор сорууллаа. Авто замд тогтсон 54…

Дэлгэрэнгүй

МАН-ын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдааны явцын талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө  “Бага хуралд намын Их Хурлаас сонгогдсон 479 гишүүн бүртгэлтэй. Тэдний 80 гаруй хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна. Өнөөдөр болж буй Бага хурлын III хуралдаанаар Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх журам батлах, мөн ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн. Одоогоор Намын даргын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар улс төрийн илтгэл тавьсантай холбогдуулан Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгуулийн бэлтгэл ажлыг хангах,…

Дэлгэрэнгүй