2021 оны 3 дугаар сарын 28-нд АН-ын даргыг сонгох цахим санал хураалт болж М.Тулгат гэгч залуу олонхийн санал авч байсан юм. Гэхдээ тэр сонгуультай зэрэгцээд АН-ын өөр фракц цаасан хэлбэртэй санал хураалт зохион байгуулсан бөгөөд О.Цогтгэрэл тэргүүлж билээ. Ингээд АН хоёр толгойтой болох нь тэрээ. Гэхдээ Дээд шүүх энэ хоёр “дарга”-ын хэнийг нь ч бүртгэж аваагүй. Дахиад л бөөн маргаан, бөөн хэрүүл, бөөн зодоон… 2022 оны 4 дүгээр сарын 03-нд АН-ын даргыг сонгох санал хураалт 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдаж Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулав. Дээд шүүх мөн л энэ сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзсэнгүй. АН…
Зохиогч: Admin
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан албан тушаалтуудын анхааралд! 2012 онд Дархан хотын 9 давхар угсармал орон сууцанд Дашваанжил компанийн газ дэлбэрсэн онц ноцтой осол болж билээ. Тавхан литр газ дэлбэрэхэд тэр орон сууц золтой л нурчихаагүй. Энэ аюулт ослоос сургамж авч газны худалдан борлуулалт, хэрэглээн дээр хяналт тавьж байгаа газар байна уу? Гурван давхраас дээш орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог. Гэтэл 12-16 давхар орон сууцны айлууд 30-50 литийн баллонтой газ хэрэглээд байгааг яагаад үл ойшооно вэ? Оросын Магнитогорсk хотод нэгэн орон сууцанд ахуйн хэрэглээний газ дэлбэрэхэд тэр байшинд нуралт үүсч олон хүн амиа…
Польш улс Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, өөрийн батлан хамгаалахын салбарт анхаарлаа түлхүү хандуулна гэж тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецкий лхагва гарагт мэдэгдлээ. Үр тарианы экспорттой холбоотой маргаан өрнөж буй энэ үед Польшийн тал Украины Элчин сайдыг дуудан ирүүлснээс хойш хэдхэн цагийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. “Бид одоо армиа илүү орчин үеийн зэвсгээр зэвсэглэж байгаа тул цаашид Украинд зэвсэг нийлүүлэхгүй. Украинчууд өөрсдийгөө Оросын дайралтаас хамгаалж байгаа, би хувьдаа нөхцөл байдлыг ойлгож байгаа боловч бид улс орноо хамгаалах болно” гэж М.Моравецкий хэлжээ. Хүнсний экспорттой холбоотой асуудлаар санал зөрөлдөж байгааг үл харгалзан Варшавын зүгээс Киевт үргэлжлүүлэн тусламж үзүүлэх эсэх тухай сэтгүүлчийн…
Нийтийн тээврийн салбар алдагдалтай ажиллаж байгаа учир автобусаар зорчих үнийг 1000 болгох талаар яриад эхэлжээ. Үнэндээ орлогоо алдаад байгаагаа автобус компаниуд мэддэг ч шийдвэртэй арга хэмжээ авахгүй байна. Нийтийн тээврийн жолооч нар бэлэн авдаг үзэгдэл байсаар байгаа цагт үнэ тарифыг нэмээд ч нэмэргүй. “Офицер-Шар хад” гэсэн автобусанд суулаа. 10 гаруй хүн орж ирэв. Тэдний 4 нь жолоочид бэлэн мөнгө өгч байна шүү дээ. “Картаар л үйлчилнэ. Байхгүй бол буу” гэж шаардах ухамсартай жолооч даанч алга. Тийм учир нийтийн тээврээ хөгжүүлье гэж бодож байвал орлогоо бүү алд. Ингэхийн хүсвэл нийтийн тээврийн жолооч нар хэмээх “бага гарын” луйварчдыг торгодог болоё. Холбогдох төрийн…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. ”Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд дээрх сэдвээр үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт зочид,…
Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд Монгол Улсын гавьяат малчин, Дэлхийн II дайны түүхэн гэрч, ахмад дайчин Сүрэнхорын Цэгмид гуайн 101 насны ойд зориулсан мялаалга наадам зохион байгуулж, хүндэтгэл илэрхийлэв. “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид 18 наснаасаа мал маллаж, ажил хөдөлмөрөөрөө шалгаран Улсын сайн малчдын анхдугаар хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, “Улсын сайн малчин” хэмээх эрхэм алдрын эзэн болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан төдийгүй тэндээсээ Дэлхийн хоёрдугаар дайны фронтод бэлэг хүргэж өгсөн түүхэн хүн юм. Түүний 101 насны мялаалга, наадамд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, түүний туслах дэд хурандаа…
Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо. БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилт, ялтан шилжүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын…
Миний хувьд Б.Сувдыг мэдэх болсон нь яг 20 жилийн өмнөөс эхлэлтэй. Тухайн үед би ажлынхаа хажуугаар Кино урлагийн дээд сургуулийн сэтгүүлч-операторын ангид хичээл заадаг байлаа. Хонх өглөө 08 цагт дуугарна. Хаа байгаа нисэхээс явдаг Сувд аль хэдийнэ ирчихсэн л сууна. Дөнгөж хоёрдугаар курст ороод Оюутны зөвлөлийн даргаар сонгогдсон. Гялалзуулж өгсөн дөө. Бараг өдөр бүр л нэг шинэ санаа сэднэ. Сургуулийн захирлаа шахна. Оюутнуудаа манлайлахын хувьд жинхэнэ үзүүлж өгнө. Тэр эрчээ өдий болтол огт алдсангүй, харин ч улам энергижиж байгаад түүний чадвар оршино. Төрөлхийн хөдөлмөрч хүн гэвэл Сувд. Нийгмийг соён гэгээрүүлэх хэрэгцээ шаардлага жил ирэх бүр өссөөр байна. Нийгмийн ухамсар өдрөөс…
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төв, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг төрийн байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хянав. Авлигын талаар мэдээлэх 110 утсаар иргэдээс ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хотын стандарт хяналтын газар зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтын ажиллагааг хийв. Авлигын…
“Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнууд “Нэг Хятад” бодлогын талаарх байр сууриа өөрчлөхгүй, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын төлөө байгааг Японы Гадаад хэргийн шинэ сайд Камикава Ёко тус бүлгийн сайд нарыг төлөөлөн мэдэгдсэн байна. Тэрбээр Нью-Йорк хотноо болсон G7-гийн Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээний дараа дээрх мэдэгдлийг хийжээ. “G7-ийн гишүүд Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн салшгүй хэсэг болохыг дахин нотоллоо. Түүнчлэн Тайванийн талаар, түүний дотор “Нэг Хятад” бодлогын талаар баримталж буй байр сууриа өөрчлөхгүй” гэж сайд нарын мэдэгдэлд дурджээ. Үүний сацуу “Долоогийн бүлэг”-ийн сайд нар олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд…