Зохиогч: Admin

Өчигдөр орой 21:43 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэндуудлага мэдээлэл онцгой байдлын утсанд иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 21:48 зогсоож, 22:03 бүрэн унтраасан байна. Онцгой байдлын албанаас тухайн автобус компанид хандаж техникийн аюулгүй байдлаа хангахыг  анхааруулсан байна. Миний мэдэхийн энэ цэнхэр автобус дөрөв дэх удаагаа шатчихлаа. Хэрвээ автобусны хаалга гацах ч юм уу өөр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд зорчигчдын амь нас хохирох хэмжээнд хүрнэ гэдгийг тухайн автобус компани яагаад ойлгохгүй байна…

Дэлгэрэнгүй

АН нэг л биш. Өнгөн дээрээ эв нэгдэлтэй мэтээр харагдах гэж хичээж байгаа ч цаанаа бөөн зөрчил маргаантай байгаа нь анзаарагдаад байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа даамжирсан дотоод зөрчил нь одоо хэр шийдэгдсэнгүй. Аргагүй шүү дээ. Хуучин лидерүүд нь намдаа нөлөөлөөд, бодлогод нь оролцоод байгаа юм чинь. Өнөөдөр Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Х.Баттулга нарын хэн нь ч АН-ын удирдах шатанд байхгүй. Х.Баттулгыг эс тооцвол нөгөө хоёр нь намын даргын суудалд санаархаагүй. Гэхдээ л өөрсдийнхөө хүмүүсээр дамжуулж, АН-ын шийдвэр гаргах эрх мэдэлд хошуу дүрсээр байгаа юм. Энэ утгаараа тэдний байр суурь АН дотор амь бөхтэй байсаар байна. АН-ын хуучин лидерүүд рүү хатуухан…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр  Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийн төлөөлөлтэй уулзаж төрийн өмчит болгох болон нийтийн эдэлбэр газрын замыг чөлөөлөх асуудлаар ажиллалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэнд ээлтэй хотыг цогцлоох үүднээс хүүхэд бүр өөрийн амьдарч байгаа хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим хувиар буурах тооцоолол бий. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн удирдлагууд болон Баянгол дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд “Эрин эверест интернэшнл” сургуулийг төрийн өмчит болгох саналыг хотын даргад хүргүүлээд буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Эрин хороолол…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын дүрэм”-д гарын үсэг зурцгаасан юм. Уг комиссын дүрмийг үзэглэснээр талууд цаашид олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэхээ харилцан нотоллоо.  Мөн ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 23 суманд 44 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өртсөн. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 15,9 хувиар өссөн байна. Ойрын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 24, 25-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иймд: Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох, Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2024.04.23) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа.  Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно.  Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз…

Дэлгэрэнгүй

 Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй байсных нь төлөө мөнгө төлснөөр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон гэж прокурорууд даваа гарагт мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч асан өөрийн өмгөөлөгч Майкл Коэноор дамжуулан өгсөн төлбөртэй холбоотой санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгагдан Манхэттэн хотын шүүхэд дуудагдсан бөгөөд бэлгийн харьцаанд орсон гэх мэдэгдлийг С.Дэниэлсээр хийлгэхгүйн тулд түүнд мөнгө төлсөн гэж прокурорууд үзэж байна. Прокурор Мэтью Коланжело хэлэхдээ “энэ бол 2016 оны сонгуульд нөлөөлөх, хууль бус мөнгийг ашиглан Д.Трампыг сонгуульд ялахад туслах, түүний зан авирын талаар сөрөг зүйл хэлсэн хүмүүсийн амыг таглах зорилгоор сайтар төлөвлөж, удаан хугацаанд явуулсан хуйвалдаан байсан” гэжээ. Энэ бол жинхэнэ сонгуулийн луйвар байсан” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. Шүүх хурлын үеэр Д.Трампын өмгөөлөгчид дээрх мэдэгдлийг няцаасан байна. Өмгөөлөгч Тодд…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Ирээдүйн төлөө өнөөдөр өчигдрийг дүгнэх ёстой” гэжээ. Тэрээр өнгөрсөн баасан гаригт нэгэн арга хэмжээн дээр “Авлигачид “Өнгөрснийг битгий ярь. Ирээдүйг ярь” гэж уриалдаг болжээ. Авлигал ирээдүйг хулгайлдаг. Авлигыг дүгнэхгүй бол ирээдүй гэж байхгүй. Тиймээс би ирээдүйн төлөө, үр хүүхдийнхээ төлөө, шинэ мянганы залуучуудын төлөө, тэдэнд одоогоор хөнгөн ачаа үлдээхийн төлөө л тэмцэж байгаа шүү” гэсэн байна. Түүний ингэж хэлсэн нь сүүлийн үед тойрч бужигнаад байгаа томоохон гэж болох, бас ноцтой гэж хэлэхээр асуудалтай холбоотой бололтой. Сарын өмнө дөө, удахгүй болох 2024 оны сонгууль хүлээгээд, улс төр ажин түжин байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана гэдгийг онцолсон. Үүний бэлтгэл ажил болгож Герман Улсын Тюрингэн мужийн FAV service GMBH,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар байгуулсан. Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 100 хүүхдийг Герман Улсад суралцуулах хэлцэл хийсэн юм. Шалгуур хангасан хүүхдүүд эх орондоо хэлний бэлтгэлд суралцах бөгөөд хэлний бэлтгэлийн сургалтын зардлыг…

Дэлгэрэнгүй

АН комедиан Д.Амартүвшин хэмээх “мааз” залуугийн Либертари гэх намын хүсэлтийг болгоож сонгуульд хамтарч оролцохоор болжээ. Д.Амартүвшин бол улстөрийн туршлагагүй хэрнээ УИХ-ын гишүүн болох мөрөөдөлдөө хөтлөгдөөд нам байгуулсан хүн. Нам байгуулахаар л улстөрч болчихдог юм гэж хаана байхав дээ. За тэр яахав, хүний эрхийн асуудал гэж бодоё. Хамгийн гол нь  Д.Амартүвшингийн “АН-ын зүгээс манай нам бол баруун төвийн үзэл баримтлалтай нам учраас бидний хооронд хол зөрүүтэй зүйл алга. Та бүхэн либертари үзлээ яриад явахад АН-ын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн. АН-ын хувьд Монгол Улсад байгаа хоёр дахь том улстөрийн хүчин. Тийм ч учраас сонгуулийг ашиглаад, ийм том намаар дамжуулж либертари үзэл…

Дэлгэрэнгүй