Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 2323 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Тэрбээр “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. Энэ ч утгаараа сонгуулийн ирц өндөр байна гэж ажиглаж байна. Мөн хилийн чанадад байгаа монголчууд саналаа өгөх боломж бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн төлөөлөл жагсаалтаар нэр дэвшин УИХ-д орж…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын мэтгэлцээн  эхэллээ. Нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн 90 минут үргэлжлэх ба хоёр удаа сурталчилгааны завсарлага авна. Мэтгэлцээний үеэр оролцогчдыг сонгуулийн штабуудынхаа ажилтнуудтай ярихыг хориглосон байна. Үүнээс гадна, мэтгэлцээнийг үзэгчгүй зохион байгуулж байгаа юм. Ж.Байден баруун талд, Д.Трамп зүүн талд зогсон мэтгэлцэж байгаа ба зөвхөн ярьж байгаа нэр дэвшигчийн микрофон нээлттэй байна. Нэр дэвшигчид зогсох байрлалаа зоос шидэж тогтжээ. Оролцогчдод мөн урьдаас бэлтгэсэн текст авчрахыг хориглосон бөгөөд зөвхөн цаас, үзэг болон савтай ус өгсөн байна. Нэр дэвшигчдийн эхний мэтгэлцээнийг CNN телевиз зохион байгуулж байгаа…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 1,726 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 11.00 цагийн байдлаар санал хураалтын явц 16.28 хувьтай байлаа. Энэ удаагийн сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Тэр бээр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард иргэдэд уриаллаа. Энэ удаагийн сонгуулийн дүнгээр тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Нийслэлд хамаарах зургаан тойрогт 24, хөдөө, орон нутагт хамаарах долоон тойрогт 54 суудал ногдож байна. 19 нам, хоёр эвслээс болон…

Дэлгэрэнгүй

Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна. Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчин эрх авч эх орноо төлөөлөх нь баттай. Тэдний араас Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд цагаан хуудсаар оролцох нь. Тэрбээр паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болох ба улсынхаа дээд амжилтыг хэдэнтээ бататгасан Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин юм.

Дэлгэрэнгүй

 Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе ерөнхийлөгчийн ордон байрладаг нийслэл Ла Паз дахь Ардын Их ордон руу цэргийнхэн дайран орохыг оролдсоны дараа иргэддээ хандан төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэхийг уриалжээ. “Боливийн ард түмэн ардчиллаа хамгаалахын тулд төрийн эргэлт хийхийн эсрэг зохион байгуулалттай байх шаардлагатай байна. Төрийн эргэлт хийх оролдлогын улмаас боливичуудын амь нас дахин үрэгдэхийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй” гэж тэрбээр телевизээр мэдэгдсэн байна. Лхагва гаргийн орой цэргүүд засгийн газрын гол барилгууд байрладаг Ла-Паз хотын Мурильо талбай руу орох хэсгийг хааж, дараа нь танкаар ордны хаалгыг хэмхлэхийг оролдсон байна. Талбайд хуягт техник, цэргүүдийг оруулжээ. Төрийн эргэлт хийх оролдлогыг удирдаж байсан Боливийн армийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном гуайтай ярилцлаа. Эдүгээ 80 насны босгыг хэдийнэ алхсан ч судалгаа, шинжилгээний ажлаа хийсээр байгаа буурал эрдэмтэнтэй богинохон хугацаанд хөөрөлдөх боломж гарсан юм. –Монголын нууц товчоо /МНТ/ хэмээх агуу том түүхэн судар бичгийн талаар судалгааны ажлаараа та Төрийн соёрхол хүртсэн. Нууц товчооноос та юуг олов, юуг таниж мэдэв? -Нууц товчооны судалгаа руу орох болсон шалтаг шалтгаан гэж байнаа. 1985 оны үед манай улсад Монголын нууц товчоо судлалын ажлын хэсэг байгуулагдлаа. Улмаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ш.Нацагдорж гуай намайг дуудаад “Нууц товчооны чиглэлээр улс орнууд судалгаа хийгээд байна. Бид зүгээр сууж болохгүй.…

Дэлгэрэнгүй

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт Баасан гарагт /2024.06.28/ улс орон даяар зохион байгуулагдана. Хуульд зааснаар зургаадугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Тодруулбал, дээрх өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бол гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй. Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм байна. УИХ-д 1,340 нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 26-ны 23:59 цагт зогсооно.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул, Сэлбэ, Дунд голуудын үерийн түвшин хэвээр байна. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой комиссын алба хаагчид  бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Зургаадугаар сарын 28, 29-ний өдрийн үдээс хойш түр зуурын аадар орно.  27-28-ны шөнө бороо орохгүй. Долоодугаар…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар манай улсад дэлхийн 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ирээд байна. Дээрх тооны төлөөлөл Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байгааг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр мэдээллээ. Мөн энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн 12 байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч ирж, олон улсад мэдээлнэ гэдгийг дуулгалаа. Үүнд Киодо ньюс, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, the Guardian, Agence-France-Presse зэрэг мэдээллийн агентлаг, телеизийн сэтгүүлч сурвалжлагч нар орж байна. Түүнчлэн манай улсад Дэлхийн сонгуулийн байгууллагуудын…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Иймд: Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах, Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, Баталгаат зам, гүүрээр зорчих, Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,…

Дэлгэрэнгүй