Зохиогч: Admin

АН-ын дарга Лу.Гантөмөр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга, талийгаач Б-гийн дурсгалд зориулсан зул өргөх ёслолд оролцов. Тэрээр энэ үеэрээ: “Сонгууль болдгоороо болно. Хүний амиар улс төр хийж болохгүй. Монголын ард түмэн цаашид амьдрах хэрэгтэй. Тиймд МАН-ын даргыг албан ёсоор энэ асуудал дээр уучлалт гуйхыг шаардаж байна” гэв. Мөн УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид улс төрийн ёс зүйтэй байж, нэрээ татахыг шаардлаа. Мөн “Монгол Улс дарангуйлал, түрэмгийлэл доор амьдрах учиргүй. Монгол төрийг сонгох гэж байгаа сонгууль бодлогын уралдаан байх ёстой, хүчирхийлэл байх ёсгүй. Ард түмэн шийдвэрээ гаргаж, төрөө байгуулна. Харин МАН энэ түрэмгийллээ зогсоож байж эрүүл саруул монгол төр…

Дэлгэрэнгүй

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан,…

Дэлгэрэнгүй

Тэрэлжийн гармаас Майхан уул хүртэл завьт эргүүлээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өдөр үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байх үедээ алба хаагчид Тэрэлжийн шинэ гүүрний орчим голд живж байсан 26 настай эрэгтэйг авран хамгааллаа. Голын эрэг, тогтоол усны дэргэд аялж зугаалахдаа усны ослоос сэрэмжлэн, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байхыг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Өвөрхангай аймгийн Сант суманд МАН-ын ухуулагчаар ажиллаж байсан иргэн АН-ын штабын ажилтны амь насанд хохирол учруулсан хэрэгтэй холбогдуулж МАН шуурхай арга хэмжээ авч нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг сонгуулийн өрсөлдөөнөөс татаж байгаагаа мэдэгдлээ.  Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан “Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр…

Дэлгэрэнгүй

ХУД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил орчим гацсан юм. Тэгвэл өнөөдөр тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ. Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнгөрсөн сарын 7-ны өдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүлж байсан. Тус зам ашиглалтад орсноор Нарны зам болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах…

Дэлгэрэнгүй

Өвөрхангай аймгийн Сант суманд өчигдөр харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу хөдөлжээ. Уг хэргийн талаар одоогоор цагдаагийн байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй бөгөөд АН-ын зүгээс олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалттай холбон тайлбарласан. Хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу ирэхээр болжээ. Түүний хувьд цагдаа хүчний холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан, бодит байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж байгаа хоршоологчдын төлөөлөл, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хамтын ажиллагаа өрнүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоршооны стандартын дагуу бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хоршооны хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн гаргах, экспортын чиг баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх харилцааг эрчимжүүлэх зорилготой юм.

Дэлгэрэнгүй

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын гэнэтийн үзэгдлийн давтагдал төв болон зүүн аймгуудын нутгаар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд ч бороо хур ихтэй, бүс нутгуудаар гэнэтийн ус ихтэй аадар бороо ажиглагдах магадлал өндөр байна. Тиймээс аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, голын усны түвшин нэмэгдэж үерлэх зэрэг байгалийн аюулт үзэгдэлд сонор сэрэмжтэй байж, бэлэн байдлаа хангахыг ОБЕГ-аас иргэд та бүхэндээ уриалж байна.

Дэлгэрэнгүй

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа 1-р тойрог буюу Хангайн бүсэд үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын ахалсан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нарын МАН-аас нэр дэвшигчдийн баг энэ сарын 11-14-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн 19 сумаар орж, сонгогчидтойгоо уулзлаа. Тэд өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлууд, МАН-ын болон Хангайн бүсийн Мөрийн хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо. Иргэдийн хувьд шударга ёсны төлөө, авлигын эсрэг хийж буй тэмцэл, улсын эдийн засгийг…

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас  Н.Алтаншагай, П.Сайнзориг, Э.Батшугар,  Н.Хүрэлбаатар,  Ч.Номин  нар нэр дэвшиж байна. Тэд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгонд ажиллаж, сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонслоо. Уулзалтаар нэр дэвшигчид эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг алслагдмал хороодыг бүс нутгийн онцлогт тохируулан хөгжүүлснээр өрх бүр орлоготой болж ингэснээр эдийн засаг тэлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байв.  Бүс нутгийг иж бүрэн төлөвлөж, шинжлэх ухаанд үндэслэн хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгасныг иргэд олзуурхан хүлээн авч байлаа. Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн бодлогыг орон даяар хэрэгжүүлбэл алслагдмал хороод өөрийн онцлогт тулгуурлан хөгжих, цаашлаад…

Дэлгэрэнгүй