МАН-ын Бага хурлын шийдвэрээр хамтарсан Засгийн газар байгуулахаар АН, ХҮН-д санал хүргүүлэхээр болсон билээ.
АН-ын Улстөрийн зөвлөл өчигдөр уг асуудлыг авч хэлэлцээд хамтарсан Засгийн газарт орох нь зүйтэй гэдэг үзжээ.
Одоо яригдаж байгаа хувилбараар бол АН 8 сайдын суудал авах юм. Хэний нэрийг Засгийн газрын гишүүнд дэвшүүлэхийг тус нам өнөөдөр зарлах сурагтай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Л.Гантөмөр Шадар сайд болох бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам зэрэг 7 яамыг АН-д өгөхөөр яригдаж байна. Хэдийгээр Х.Баттулгын фракц хамтарсан Засгийн газарт орохыг эсэргүүцсэн ч энэ удаад боломжийг алдахгүй гэсэн эрх ашиг дийлэв.
Д.Дорж